Эдийн засгийн өсөлтийн хурд бага зэрэг саарав
2022-04-01 10:11:23
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улсын худалдан авалтын менежерүүдийн 3-р сарын индексийг 31-нд нийтэлжээ. Дотоодын олон газарт цар тахлын халдвар дэгдсэн, геополитикийн мөргөлдөөн зэрэг богино хугацааны хүчин зүйлийн нөлөөгөөр Хятад улсын эдийн засгийн өсөлтийн хурд зохих хэмжээгээр саарч, аж үйлдвэрийн худалдан авалтын менежерүүдийн индекс, аж үйлдвэрийн бус бизнесийн үйл ажиллагааны индекс тус тус 49.5%, 48.5% хувьтай гарчээ.

Хятадын Ложистик, худалдан авалтын нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч Цай Жинь: Богино хугацааны хүчин зүйлийн улмаас индекс буурав, үүнд голдуу олон газарт цар тахлын халдвар дэгдсэн нь нэлээд ихээр нөлөөлсөн. Иймэрхүү богино хугацааны хүчин зүйл арилсны дараа Хятад улсын эдийн засаг маш түргэн сэргэх болно. Учир нь макро эдийн засгийн ерөнхий арга хэмжээнүүд аль хэдийн оновчтой хэрэгжиж эхэлсэн гэжээ.

Өсөлтийг тогтворжуулахад хөрөнгө оруулалт харьцангуй чухал үүрэг гүйцэтгэж байна. Банк санхүүгийн салбарын бизнесийн үйл ажиллагааны индекс хоёр сар дараалан 60%-аас дээш байхаа барьж чаджээ.