Украинд гал зогсоохыг хүсэж байна
2022-04-06 10:37:01
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: НҮБ-ын Аюулгүйн зөвлөл 5-ны өдөр Украины нөхцөл байдлын асуудлаар нээлттэй хурал хийлээ. Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Жан Жюнь  хурал дээр Украины өнөөгийн байдлын талаарх Хятад улсын байр суурь, санал санаачлагыг тодорхойлж, Украины байдлыг намжааж, эртхэн гал зогсоон, дайныг дуусгах нь олон улсын хамтын нийгэмлэгийн тулгамдсан хүлээлт мөн бөгөөд Хятадын чин үнэнч хүсэлт юм гэжээ.

Жан Жюнь хэлэхдээ, яриа хэлэлцээ хийх нь энх тайванд хүрэх үүд хаалгыг нээх цорын ганц арга зам  гэдгийг Хятад улс онцолсоор ирлээ гэжээ.
Тэрээр хэлэхдээ, Хятад улс Украины хүмүүнлэгийн асуудлыг дээд хэмжээнд чухалчилж байгаа бөгөөд Украины хүмүүнлэгийн хямралыг намжаахад тустай бүх санаачилга, арга хэмжээг дэмжиж байна гэжээ.
Жан Жюнь хэлэхдээ, Украины хямралын сөрөг нөлөө нь дэлхий дахинд, ялангуяа хөгжиж буй орнуудад маш тод харагдаж байгаа тул ихэд анхаарал хандуулж хянах ёстой гэжээ.
Украины асуудлаар Хятад улс геополитикийн хувийн ашиг эрэлхийлэхгүй, хүний шившгийг үзэх сонирхолгүй, гал дээр тос нэмэх үйлдэл бүр ч хийхгүй. Хятад улсын чин сэтгэлийн хүсэл мөрөөдөл бол нэг л зүйл, тухайлбал энх тайван гэж Жан Жюнь онцолжээ. Хятад улс энхийн хэлэлцээг үргэлжлүүлэн дэмжиж, Украины хямралыг зохицуулахад бүтээлч, хариуцлагатай үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна гэж Жан Жюнь хэллээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш зэрэг хүмүүс хурал дээр үг хэлж, энгийн иргэд, ялангуяа эмэгтэйчүүд, хүүхдүүд, хүмүүнлэгийн ажилчдын амь нас, аюулгүй байдлыг хамгаалж, олзлогдсон хүмүүсийн үндсэн эрхийг хамгаалж, иргэний барилга байгууламж, соёлын дурсгалт газруудад хохирол учруулахаас зайлсхийхийг уриалав.