Юанийн дэлхийн нөөцийн валютын байр суурь нэмэгдэж байна
2022-04-07 10:42:24
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдрийн Орос телевизийн сайтын мэдээлснээр, ОУВС саяхан нийтэлсэн тоо баримтад харуулснаар, дэлхийн гадаад валютын нөөцөд 2.79%-ийг эзэлжээ.

Эх сурвалжаас үзвэл, ОУВС-гийн албаны талын гадаад валютын нөөцийн бүтцийн тоо баримтад харуулснаар, 2021 оны 4-р улиралд дэлхийн юанийн валютын нөөц нийт 336 тэрбум 100 сая ам доллар болж, юанийн эзлэх хувь хэмжээ 2021 оны гуравдугаар улиралд 2.66% байснаас бага зэрэг нэмэгдлээ. 2021 оны эцэс гэхэд юань дэлхийн гадаад валютын нөөцийн жагсаалтын 5-р байранд жагсаж байна.

Эх сурвалжид мэдээлснээр, ОУВС-гийн мэргэжилтэн юанийн хувь нэмжээ нэмэгдсэнийг Хятадын эдийн засгийн өсөлт болон юанийн даяаршилтай холбон тайлбарлаж байна. Тэд хэлэхдээ, Орос болон барнууны орнууд харилцан хориг тавьж дэлхийн банк санхүү эмх замбараагүй байгаа нөхцөлд юанийн эзлэх хувь хэмжээ цаашид нэмэгдэх болно гэжээ.

Эх сурвалжид бас тэмдэглэхдээ, тоо баримтад харуулснаар, дэлхийн 50 гаруй хувийн төв банкнууд ам долларын нөөцтэй байна. Гэвч ам долларын нэр хүнд аажмаар унаж байна. 2007 онд дэлхийн төв банкнуудын 70%-ын нөөц нь ам доллар байсан бол өнгөрсөн оны 4-р улиралд энэ тоо буураад 58.8-д хүрчээ.