Технологийн шинэчлэл өвлийн олимпид өнгө нэмэв
2022-04-07 20:01:42
Share
Share this with Close
youtube WeChat

Саяхан Олон улсын олимпын хорооноос Хятадын төв радио телевизэд захидал илгээж, Бээжингийн өвлийн олимпын наадмыг амжилттай дамжуулж, олон улсын олимпын спортыг идэвхтэй түгээн дэлгэрүүлсэнд талархаж буйгаа илэрхийллээ. Бээжин-2022 Өвлийн Олимп, Өвлийн Паралимпын наадам амжилттай болж өндөрлөсөн ч "Хятадын өвөрмөц романтик" нээлт хаалтын ёслол, төрөл бүрийн тэмцээнийг гайхалтай сайхан дамжуулсан нь олон орны үнэлгээг хүлээж байна. Хятадын төв радио телевизийн технологийн инновацийн ололт амжилт Бээжингийн өвлийн олимпид өнгө нэмж, , олимпын түүхэнд бичигдэх болно.

Үндэсний радио телевиз, мөн Олон улсын олимпын хорооны телевизийн нэвтрүүлгийн түншийн хувьд Хятадын төв радио телевиз нь "5G+4K/8K+AI" технологийн стратегийн загварт тулгуурлан, дэлхийд тэргүүлэгч 4K/8K хэт өндөр нарийвчлалтай өргөн нэвтрүүлгийн технологи, бие даан судлан хөгжүүлсэн тусгай төхөөрөмж, мөн нэвтрүүлгийн техникийн үйлчилгээний багтай байснаар 8К технологиор олимпын наадмыг үзэж сонирхох зорилгоо биелүүлж, 62 тэрбум гаруй үзэгчдэд үйлчилсэн амжилтыг байгуулжээ.