Хятад Монголын ГХЯ-ны сайд утсаар ярив
2022-04-08 09:42:25
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 4-р сарын 7-ны өдөр Хятадын Гадаад харилцааны яамны сайд Ван И Монгол Улсын ГХЯ-ны сайд Б.Батцэгэтэй утсаар ярив.

Ван И хэлэхдээ, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ саяхан Бээжингийн өвлийн олимпийн нээлтийн ёслолд оролцохоор Хятадад тусгай айлчлал хийсэн бөгөөд Ши Жиньпин дарга, Ерөнхий сайд Ли Кэчян нар тус тус хүлээн авч уулзан, олон чухал нийтлэг ойлголтод хүрч, хоёр талын харилцааны хөгжлийг шинэ хөдөлгөх хүчээр сэлбэсэн юм. Олон улсын нөхцөл байдал ээдрээтэй байх тусам Хятад, Монгол хоёр ойрын хөршийн хувьд харилцаа холбоогоо улам бэхжүүлж, харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх ёстой гэжээ.
Б.Батцэцэг бүрэн санал нэгдэж буйгаа илэрхийлээд хоёр орны удирдагчдын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг Хятад улстай хамтран хэрэгжүүлж, бүх шатны хэлхээ холбоог  эрчимжүүлэн, олон салбарын солилцоо хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Монгол Улс бэлэн байна. Монгол, Хятадын  "ногоон гарц"-ын үүргийг бүрэн гүйцэтгэж, боомтын ашиглалтын хүчин чадал, ачаа тээвэрлэлтийн хэмжээг улам сайжруулж, Украины хямрал болон цар тахлын сөрөг нөлөөг үр дүнтэй зохицуулахыг хүсэн найдаж байна гэжээ.
Ван И хэлэхдээ, Хятад, Монгол хоёр орон сайн хөрш, сайн найзын хувьд хамтдаа  хүндрэл бэрхшээлийг даван туулсаар ирсэн юм. Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд тус дөхөм үзүүлэхийн тулд сэргээн хөгжүүлэх талын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд Хятад улс бэлэн байна.  Сүүлийн үед Хятад, Монголын "ногоон гарц" дахин нээгдэж, хоёр талын төмөр замын тээвэр, авто замаар бараа нэвтрүүлэх, боомтуудын гаалийн бүрдүүлэлт, эрчим хүч, уул уурхайн худалдаа зэрэгт нааштай ахиц дэвшил гаргажээ. Монгол улстай хамтран Хятад-Орос-Монголын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг түргэтгэж, Хятад-Монголын төмөр замын шугамыг холбохын төлөө Хятад улс хичээн ажиллана. Хятад улс Монгол Улсад цар тахлын эсрэг тэмцэхэд шаардлагатай эд зүйлс, тоног төхөөрөмжийг үргэлжлэн хангах бөгөөд цар тахлаас урьдчилан сэргийлж, хянах талаарх Монгол улсын хүчин чармайлтыг дэмжиж, боомтуудын хэвийн ажиллагааг баталгаажуулахын төлөө зүтгэнэ гэжээ.
Хоёр талаараа бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлоо харилцан шуурхай дэмжиж, хөндлөнгийн оролцоогүйгээр хоёр орны харилцааг эрүүл, тогтвортой хөгжүүлэх талаар санал нэгдэв. Б.Батцэцэг хэлэхдээ, Монгол Улс Хятадын анхаарал хандуулж буй амин чухал асуудлыг хүндэтгэнэ гэжээ.
Хоёр тал мөн олон талт асуудлаар санал солилцжээ.