Энэтхэг эдийн засгийн өсөлтийнхөө төсөөллийг бууруулжээ
2022-04-09 14:36:26
Share
Share this with Close
youtube WeChat

8-нд, Энэтхэгийн Төв Банк энэ оны эдийн засгийн өсөлтийн төсөөллөө бууруулж, 2022-2023 оны санхүүгийн жилийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө өмнөх 7.8%-иас 7.2% болгож, инфляцын түвшинг  4.5%-иас 5.7% болгон өсгөжээ.

Энэтхэгийн Төв Банкны захирал Шактиканта Дас: Орос-Украины мөргөлдөөний нөлөөг бодолцон Энэтхэгийн Төв Банк төсөөллөө шинэчилсэн. 2-р сарын сүүлчээс нааш ирэх тусмаа гаарч буй геополитикийн хурцадмал байдал өмнөх төсөөллийг өөрчлөхөд хүргэсэн бөгөөд энэ оны инфляцын төлөвт ихээхэн нөлөөлж байна. Хар тэнгисийн бүс нутгийн улаан буудайн нийлүүлэлтийн алдагдал хийгээд олон улсын улаан буудайн үнэ урьд өмнө байгаагүйгээр өссөн зэрэг хүчин зүйл Энэтхэгийн зах зээлд нөлөөлж байна. Үүнээс гадна олон улсын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний ханш өсөж, ложистикийн өртөг нэмэгдсэн нь хөдөө аж ахуй, үйлчилгээний салбарын өөрийн өртгийг ч нэмэгдүүлнэ. Энэтхэгийн банк санхүүгийн зах зээлийн эрсдэл үүнээс шалтгаалан ихээр нэмэгдэж болзошгүй гэжээ.

Хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөний улмаар 2-р сард Энэтхэгийн  инфляцын үзүүлэлт 6.07% хувьтай гарчээ.