“Хэргээс өнгөрсөн” НАТО яаж хуйвалдсан ч дахин сэргэх боломжгүй
2022-04-10 11:30:40
Share
Share this with Close
youtube WeChat

Саяхан Бельгийн Брюссель дэх төв байрандаа НАТО байгууллага гадаад хэргийн сайд нарын хурал хийсэн бол Япон, Өмнөд Солонгос, Австрали, Шинэ Зеланд зэрэг Ази Номхон далайн дөрвөн орны Гадаад хэргийн сайд нарыг урьж оролцуулжээ. Тэд "маш их цаг зарцуулж" Хятадын тухай ярилцаж, Украины асуудлаарх Хятадын байр суурийг үндэслэлгүй зэмлэн буруутгасан байна. НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Столтенберг, тус байгууллага "шинэ стратегийн үзэл баримтлал"-ыг боловсруулахдаа Хятадад чиглүүлэхийг анхдагч удаа бодолхийлнэ гэж мэдэгджээ. 

НАТО-гийн зүүнш тэлэхээс улбаатайгаар Украинд дэгдсэн цэрэг дайны гал өнөөг хүртэл үргэлжилсээр байгаа бөгөөд энэхүү “Хүйтэн дайны багаж” нь Ази Номхон далай руу гар дүрэхийг тэсэн ядан санаархаж байна. Энэ нь НАТО АНУ-ын ноёрхлын багаж хэрэгсэл болохын мөн чанар болон "Зомбигийн амилалт"-ын муу муухайг үргэлжлүүлэхийн хүслийг нь харуулж байна. 

Шинжээчдийн хэлсэнчлэн энэ удаагийн НАТО-гийн Гадаад хэргийн сайд нарын хурал Украины асуудлыг хэлэлцэхдээ, ямар ч үндэслэлгүйгээр Хятад руу дайрсан, энэ нь мөргөлдөөнийг зайлуулах, сөргөлдөөнийг өдөөх, боломжуудыг ашиглах зорилготой юм. Украины хямралыг сэдэн үүсгэсэн хамгийн том өдөөгчийн хувьд АНУ тэргүүтэй НАТО 20 гаруй жилийн хугацаанд, 5 удаагаа зүнш өргөтгөл хийж, Оросыг алхам алхмаар шахаж, эцэст нь Орос-Украины мөргөлдөөнийг үүсгэсэн байна. 

Саяхан Сингапурын Ерөнхий сайд Ли Сянь Лун АНУ-д айлчлахдаа олон улсын хамтын нийгэмлэгийн эв нэгтэй хамтын ажиллагааг удаа дараа дурдаад, Хятадын хөгжлийн эрч хүчийг хориглож болохгүй, харин Хятад улстай найрсаг дипломат харилцаа тогтоох ёстойг АНУ-д сануулсан юм. Мөн Хятадтай харилцаагаа таслахад хүрвэл АНУ эдийн засгийн асар их үнэ төлөөсийг үүрэглэх болно. Үнэн хэрэгтээ энэ бол Ази, Номхон далайн бүс нутгийн дийлэнх орнуудын нийтлэг үзэл бодол юм гэжээ. 

Хүйтэн дайны бүтээгдэхүүн болсон НАТО-г аль эрт татан буулгах ёстой байсан бөгөөд бусад улс орон руу гар дүрэх ямар ч эрхгүй, бүр ч бусад улс орнуудыг аль нэг талд нь зогсох сонголт хийлгэх эрхгүй. Өнөөгийн дэлхий дахинд хамгийн эрч хүчтэй, нөөц боломжтой бүс нутгийн нэг болох Ази Номхон далайн бүс нутаг нь геополитикийн тоглоомын шатрын хөлөг биш, гаднын том гүрнүүд тус бүс нутагт бүлэглэлийн сөргөлдөөн үүсгэхийг хэзээ ч зөвшөөрөхгүй. НАТО Ази, Номхон далайн зарим орнуудыг өөртөө татах замаар хэрэг учир дэгдээхийг хүссэний хэрэг алга, хоосон мөрөөдөл төдий. Дэлхий дахинд шинэ Хүйтэн дайн хэрэггүй, "хэргээс өнгөрсөн" НАТО яаж хуйвалдсан ч дахиж сэргэх боломжгүй!  \Ренчинсоо\