Имран Ханд итгэл үл хүлээлгэх ажиллагаа парламентын санал хураалтаар дэмжигджээ
2022-04-10 14:35:05
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 10-ны үүрээр, Пакистаны парламент ерөнхий сайд Имран Ханд итгэл үл хүлээлгэх асуудлаар санал хураалт явуулжээ. Пакистаны парламентын санал хураалтыг даргалсан гишүүн Айяз Садик: ерөнхйи сайд Имран Ханд итгэл үл хүлээлгэх ажиллагааг парламентын 174 санал дэмжжээ, энэ нь парламентын гишүүдийн тал хувиас давсан тул уг ажиллагаа дэмжигдэв хэмээн албан ёсоор мэдэгдсэн байна.

Тогтоолын дагуу парламент нэн даруй энэ удаагийн хуралдааны хугацаанд шинэ ерөнхий сайдыг сонгон гаргах ёстой бөгөөд парламентын зүгээс шинэ ерөнхий сайдыг сонгон гаргасны дараа Имран Хан үүрэгт ажлаа зогсоох ёстой юм. Өдгөө Имран Хан ерөнхий сайдын ордноос нэгэнтээ явж өөрийн гэртээ харьжээ.