АНУ хөөрөгдөж буй “хүний эрх”, “эрх тэгш”-ээ бодит үнэн болгох ёстой
2022-04-14 19:27:25
Share
Share this with Close
youtube WeChat

Эх сурвалжийн мэдээлснээр, Нийт Америкийн хотуудын нэгдсэн холбоо 12-нд Африк гаралтай Америкчуудын байдлын талаарх жилийн тайлан нийтэлж, уг тайланд Африак гаралтай Америкчуудын улс төрийн оролцооны эрх маш их хязгаарлагдаж буйг дурджээ. Зөвхөн 2021 онд гэхэд, АНУ-ын 20 муж улс нь конгрессын тойргийн газрын зургийг шинээр зурж, тойргийн шинэ газрын зураг нь “Африк гаралтай Америкчууд болон бусад өнгөт арьстнуудын хорооллын саналаа өгөх эрхийг нь хассан байна”. Үүний зэрэгцээ олон муж хууль тогтоож, Африк гаралтай Америкчууд болон бусад цөөнхүүдийн сонгогчид саналаа өгөх нь улам хүндрэлтэй болгов гэж тэмдэглэжээ.

АНУ-ын цөөнх үндэстнүүд тэгш бус байдал, балмад хэрцгийгээр хууль сахиулах зэрэг системчлэгдсэн арьс өнгөөр ялгавалан гадуурхах асуудалд өртөж буйд холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Ли Жянь 14-нд болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: АНУ-ын засгийн газар өөрийн орныхоо хүний эрхийн асуудлыг сайтар зөв таньж, Африк гаралтай Америкчуудыг багтаасан цөөнх үндэстнүүдийн эрх тэгш хууль ёсны эрх ашгийг сайтар баталгаажуулж, хөөрөгдөн сурталчилж буй “хүний эрх”, “эрх тэгш”-ээ бодит үнэн болгож, нийт Америкчуудад харуулж, мэдрүүлэх ёстой гэв.