Ши Жиньпин Вэньчаны сансрын хөөргөх төвд ажиллав
2022-04-14 19:56:36
Share
Share this with Close
youtube WeChat

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 12-нд Вэньчаны сансрын хөөргөх төвд хүрэлцэн очиж ажилласан бөгөөд намын төв хороо болон цэргийн төв зөвлөлийн нэрийн өмнөөс хөөргөх төвийн нийт нөхдүүдэд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлэв.

Ши Жиньпин онцлохдоо: Вэньчаны сансрын хөөргөх төв бол Хятад улсын шинэ үеийн өндөр хүчин чадалтай пуужин хөөргөх төв бөгөөд Хятад улсын сансрын уудамд хайгуул судалгаа хийх чухал газар учраас Хятад улсын сансар судлалын системд маш өвөрмөц чухал байр суурийг эзэлдэг. “Атомын бөмбөг, пуужин, хиймэл дагуул бүтээсэн зориг санаа”, нисгэгчтэй сансрын нислэгийн зориг санааг сайтар хөгжүүлэн, дэлхийн сансар судлалын хөгжлийн тэргүүний эгнээ, үндэсний сансар судлалын чухал стратегийн хэрэгцээ шаардлагад хандаж, үүрэг зорилгоо ухамсарлан, зоригтойгоор шинийг бүтээн ахиц дэвшил гаргаж, орчин үеийн сансрын хөөргөх чадвараа бүх талаар дээшлүүлж, дэлхийн тэргүүний сансрын хөөргөх төв болгон бүтээн байгуулахаар чармайх хэрэгтэй. Нарийн нямбай бэлтгэж, нарийн нямбай зохион байгуулж, нарийн нямбай хэрэгжүүлж, хөөргөлтийн үүрэг бүрэн дүүрэн амжилттай болохыг баталгаажуулж, бодит үйл ажиллагаагаар намын 20-р их хурал амжилттай хуралдахыг угтах хэрэгтэй гэв.