Путин: Барууны орнууд өөрсдөө хохирч байна
2022-04-14 10:38:40
Share
Share this with Close
youtube WeChat

4-р сарын 13-нд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин хэлэхдээ, барууны зарим орон Оростой хэвийн хамтын ажиллагаа явуулахаас татгалзсанаар Европ болон Америк өөрсдөө хохирол амсаж байна гэжээ.

Тэрээр онцлохдоо, барууны зарим орон Оростой хэвийн хамтын ажиллагаа явуулах болон Оросын эрчим хүч ашиглахаас татгалзсанаас болж Европ, Америкийн олон сая иргэдэд хүндрэл учруулж, эрчим хүчний хямрал үүсгэж, эдгээр улсад үнэ огцом өсөж, инфляц нэмэгдсээр байна гэжээ.

Өнөөгийн нөхцөл байдалд ОХУ ч олон асуудалтай тулгарч байгаа ч энэ нь Орост шинэ боломж, шинэ сонголт авчирч байна. Орос өөр шийдэлд хүрэх болно. ОХУ дотоод зах зээлд газрын тос, байгалийн хий, нүүрс зэрэг эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлж, түүхий эд боловсруулахыг дэмжиж, дэлхийн бусад оронд хийх эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх болно хэмээн Путин илэрхийлжээ.

Н.Пүрэвжав