Ши Жиньпин Саудын Арабын угсаа залгамжлагч ханхүү Мохаммедтэй утсаар ярьжээ
2022-04-15 14:06:30
Share
Share this with Close
youtube WeChat

4-р сарын 15-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мохаммедтэй утсаар ярив. Ши Жиньпин Мохаммедээр Салман хаанд мэндчилгээ дамжуулжээ. Ши Жиньпин хэлэхдээ, эдүгээ олон улсын болон бүс нутгийн байдал гүн гүнзгий, ээдрээтэй байдалд орж, Хятад Саудын Арабын харилцааны стратегийн болон ерөнхий шинж чанар улам товойм болж байна. Өнгөрсөн онд Хятад, Саудын Араб гар нийлэн хоёр орны харилцааны шинэ хөгжлийг түлхэн урагшлуулав. Хятад улс Саудын Арабтай харилцаагаа хөгжүүлэхийг тэргүүлэх байранд тавьж, Саудын Арабтай хамтаар Хятад Саудын Арабын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүй гүнзгийрүүлэн хоёр орон, ард түмэнд үр өгөөжөө өгөхөд бэлэн байна.

Хятад улс Саудын Арабыг үндэсний бүрэн эрх, аюулгүй байдал, тогтвортой байдлаа хамгаалахыг дэмжиж, Саудын Арабыг өөрийн улс орны нөхцөл байдалд тохирсон хөгжлийн замыг бие даан эрэлхийлэхийг дэмжинэ. “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалтыг Саудын Арабын “Алсын хараа 2030” санаачилгатай нэгтгэн, эдийн засаг, худалдаа, өндөр технологи зэрэг салбарын хамтын ажиллагаагаа өндөр түвшинд байлгана. Хятад улс Саудын Арабын "Ногоон Ойрхи Дорнод" санаачилгыг дэмжиж, дэлхийн хөгжлийн санаачилгад Саудын Арабын нэгдэхийг сайшааж байна. Хятад, Саудын Араб эв нэгдлийг бэхжүүлж, жинхэнэ олон талт үзлийг хэрэгжүүлэн, НҮБ-тай олон улсын тогтолцоог гол цөм болгож, олон улсын эрх зүйд суурилсан олон улсын дэг журам, НҮБ-ын дүрмийн зорилго, зарчимд үндэслэсэн олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг баримталж, Олон улсын шударга ёс, хөгжиж буй орнуудын ашиг сонирхлыг хамгаалах ёстой. Хятад улс Саудын Арабтай хамтран ажиллаж, Ойрхи Дорнодын энх тайван, тогтвортой байдлыг ахиулан, Хятад-Персийн булангийн Арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөл хороодын чөлөөт худалдааны бүсийн хэлэлцээрийг түргэхэн байгуулахад бэлэн байна.

Мохаммед хаан Салманы мэндчилгээг Ши Жиньпинд уламжилж, Хятад улс Бээжингийн өвлийн олимп, өвлийн паралимпийг амжилттай зохион байгуулсанд дахин баяр хүргэв. Мохаммед хэлэхдээ, Хятад улс бол Саудын Арабын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны чухал түнш юм. Сүүлийн жилүүдэд Саудын Араб Хятадын харилцаа олон салбарт асар их хөгжилд хүрсэн юм. Хятад улс дэлхийн эдийн засгийн хөгжил, улс төрийн тогтвортой байдлын үлгэр жишээ болж байна. Саудын Араб Хятадын статусыг чухалчилж, Хятадтай харилцаагаа хөгжүүлэхийг чухалчилж, нэг Хятадын зарчмыг тууштай баримтлан, Шиньжян болон бусад язгуур ашиг сонирхолтой холбогдсон асуудлаар Хятадын хууль ёсны байр суурийг тууштай дэмжиж, Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцнэ. Саудын Арабын Хятадын талтай дээд давхаргын солилцоогоо эрчимжүүлж, эдийн засгийн салбар дахь хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд бэлэн байна.

Хоёр орны удирдагчид мөн Украины нөхцөл байдлын талаар санал солилцсон байна.