Эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах хуульд нэмэлт өөрчлөлт оруулна
2022-04-18 18:30:00
Share
Share this with Close
youtube WeChat

 Эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар эхийг 18-нд БХАТИХ-ын байгын хороонд өргөн барилаа. 14-нд хийлгэсэн БХАТИХ-ын байнгын хорооны хууль зүйн ажлын комиссын хэвлэлийн бага хуралд хэвлэлийн төлөөлөгч Зан Тевей хэлэхдээ, уг хуулийн төсөлд мэдүүлэг өгөх болон шалгалт хийх тухай албадлагын чанартай заалт оруулж, эмэгтэйчүүдийг хулгайлж худалдах, барьцаалах зэрэг эмэгтэйчүүдийн эрх ашгийг хохироосон гэмт хэрэгт цохилт өгөх заалт оруулсан байна.

Сүүлийн үед зарим нутагт эмэгтэйчүүдийн эрх ашгийг ноцтой  хохироосон гэмт хэрэг гарч олон нийтийн анхаарлын төвд орлоо. Эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах салбар дахь суурь болсны хувьд эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах хуульд өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийн эх ноорогт мэдүүлэх болон шалгах тухай албадлагын чанартай тогтоол орж, орон нутгийн захиргаа болон олон нийтийн байгууллага, эмэгтэйчүүдийн холбооны үүрэг хариуцлагыг тодорхой тогтоож, эмэгтэйчүүдийн эрх ашгийг хохироосон гэмт хэргийг цаг даруйд нь илрүүлж шийдвэрлэх талаар тодорхой тогтоосон байна.

 БХАТИХ-ын хууль зүйн комиссын хэвлэлийн төлөөлөгч Зан Тевей хэлэхдээ, Нэгд, өрх амын данс бүртгүүлэх албан байгууллага, гэрлэлт бүртгүүлэх байгууллага, сянь суурины захиргаа, хорооллын оршин суугчдын хороо, тосгоны зөвлөл жич түүний ажилтнууд хэрэв эмэгтэйчүүдийг хулгайлж худалдсан, барьцаалсан хэрэг гарсныг мэдсэн тохиолдолд цаг даруйд нь нийгмийг аюулаас хамгаалах байгууллагад мэдүүлэх үүрэгтэй. Нийгмийг аюулаас хамгаалах байгууллага хэргийг  цаг алдалгүй шалган шийдэх үүрэгтэй. Хоёрт, эмэгтэйчүүдийн холбоо арга хэмжээ авч, эмэгтэйчүүдийг хулгайлж худалдсан, барьцаалсан зэрэг эмэгтэйчүүдийн эрх ашгийг хохироосон хэрэгт шалгалт хийх явцад холбогдох салбар дэмжиж хамтран ажиллах хэрэгтэй. Эмэгтэйчүүдийг хулгайлж худалдсан, барьцаалсан гэмт хэрэг гарсан нөхцөлд нийгмийг аюулаас хамгаалах албан байгууллагад цаг алдалгүй мэдүүлж, холбогдох салбарын ажилд тусалж дэмжлэг үзүүлж авран туслах ёстой гэжээ. 

 Зан Тевей танилцуулахдаа, уг хуулийн хоёрдугаар эхэд бас зочид буудал эрхлэгчид хонож буй хүмүүсийнхээ мэдээллийг оновчтой мэдээлж, зочид буудлын үйлчилгээний дүрэм журмаа боловсронгуй болгож, аюулгүйн баталгааны арга хэмжээгээ эрчимжүүлж, эмэгтэйчүүдийн эрх ашгийг хохироох эрсдэлтэй  хууль бус гэмт хэргийг мэдвэл цаг алдалгүй цагдаа дуудлага өгөх ёстой гэжээ.

 Үүнээс өмнө эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар эхэд олон нийтээс санал авахад 420 мянган ширхэг санал ирсэн юм. Боловсролын салбарын ажлаар хангах явц дахь хүйсээр ялгаварлан гадуурхах, бэлгийн дарамт үзүүлэх зэрэг асуудалд ихээхэн анхаарал хандуулсан юм. Үүний тулд хоёрдугаар эхэд нийгмийн анхааралд орж буй асуудлыг тусгаж, сургууль, ажлын газарт эмэгтэйчүүдийг гадуурхаж болохгүй, бэлгийн дарамт үзүүлж болохгүй гэж тогтоосон юм.

 Зан Тевей хэлэхдээ, Аалбан байгууллага ажилтан элсэхдээ гэрлэсэн, жирэмсэлсэн, хүүхэд төрүүлсэн амралт авах, хөхүүл эхчүүдийн албан тушаал ахих, зэрэг цол нэмэх, мэргэжлийн цол олгох зэрэг талаар хязгаарлаж болохгүй. Сургуулийн түр урьж ажиллуулж буй ажилтан юм уу сайн дурын ажилтан, хорооллын ажилтан зэрэг хүмүүсийг элсэхдээ бэлгийн дарамт үзүүлж байсан эсэхийг сайн шалгаж, хэрэв гэмт хэрэгт холбогдсон байвал ажилд авч болохгүй гэж тогтоосон байна."

Хуулийг хэрэгжүүлэх нь чухал байдаг. Эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах хуулийн заалтуудыг амьдралд хэрэгжүүлэх нь чухал юм. Энэ талаар Зан Тевей хэлэхдээ, уг хуулийн төслийн хоёрдугаар эхэд хариуцлагыг чангатгахыг чухал байранд тавьсан юм гэжээ.

тэр хэлэхдээ, Анхан шатны захиргаа, олон нийтийн байгууллага, эмэгтэйчүүдийн холбоо зэрэг холбогдох байгууллагын үүрэг хариуцлагыг цаашид тодорхойлж, бодит арга хэмжээ авч ажиллах болно. Шинээр нэмсэн хуулийн заалтын дагуу хуулийн үүрэг хариуцлагыг боловсронгуй болгож, дүрэм тогтоолыг чангатган, хуулийн дагуу ажиллаж, хуулиас зөрчвөл хариуцлага нэхэмжлэх ёстой гэжээ. 

 Эх сурвалжаас үзвэл, хуулийн төслийн хоёрдугаар эхэд эмэгтэйчүүдийн амь насны аюулгүй байдал, нэр төрийг  хамгаалж, эмэгтэйчүүдийн нэр хүндийг гутаан доромжилж болохгүй гэж хатуу тогтоосон байна. Бас улсаас төрөх насны эмэгтэйчүүдийн амралтын дүрмийг боловсронгуй болгож, эмэгтэй ажилтнуудын хүүхэд төрүүлсний амралтыг баталгаажуулах хэрэгтэй гэжээ.