GDP 4.8%-р, CPI 1.1%-р өсжээ
2022-04-18 14:59:48
Share
Share this with Close
youtube WeChat

2022 оны 1-р улиралд Хятад улсын GDP 27 их наяд 17 тэрбум 800 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.8%-р, 2021 оны дөрөвдүгээр улирлынхаас 1.3%-р өсөн нэмэгдсэн тухай Хятадын Статистикийн үндэсний газар 18-нд мэдээллээ.

Мөн өдөр нийтэлсэн “2022 оны эхний улирлын Хятад улсын эдийн засгийн тайлан”-д дурдсанаар, оны эхний улиралд Хятад улсын CPI өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.1%-р өсөн нэмэгдэв. Үүнд хүнсний бүтээгдэхүүн, архи, тамхи зэргийн ханш мөн үеийнхээс 1.3%-р буурсан бол, хувцас заслын үнэ 0.5%-р, орон сууцны ханш 1.4%-р, өдөр тутмын хэрэглээний бүтээгдэхүүн болон үйлчилгээний ханш 0.6%-р, зам харилцаа болон харилцаа холбооны үнэ 5.5%-р, боловсрол, соёл, зугаа цэнгүүний салбарын ханш 2.6%-р, эмчилгээ эрүүл мэндийн салбарын ханш 0.6%-р, бусад хэрэглээний бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээний ханш 0.7%-р тус тус өсөн нэмэгджээ. Хүнсний бүтээгдэхүүн болон эрчим хүчний үнийг үл тооцвол, гол болох CPI нь мөн үеийнхээс 1.2%-р өсжээ. Гуравдугаар сард л гэхэд CPI мөн үеийнхээс 1.5%-р өсөж, өсөлтийн хэмжээ нь өнгөрсөн сарынхаас 0.6 нэгжээр илүү гарчээ.