Хилийн хана босгох нэрээр залилан үйлдсэнээ хүлээн зөвшөөрчээ
2022-04-22 15:22:29
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 4-р сарын 21-нд Трампын засгийн газрын үед Цагаан ордны ахлах стратегич Стивен Бэннонтой хамтран "Хана босгоно" нэртэй онлайн хандивын арга хэмжээг зохион байгуулсан Брайан Колфаж болон Эндрю Барроладо нар уг хандивын арга хэмжээг ашиглан залилан үйлдсэн хэргээр шүүхэд хүрч гэм буруугаа хүлээжээ.

Шүүхэд заалдах бичгээс харахад, 2018 оны 12-р сараас Брайан Колфаж, Эндрю Барроладо болон тус төслийн бусад зохион байгуулагчид залилан үйлдэх тухай төлөвлөсөн бөгөөд эцэст нь "Хана босгоно" хэмээх онлайн хандивын арга хэмжээг зохион байгуулах нэрээр залилан үйлдэж, 25 сая ам.долларын хэмжээтэй мөнгө завшжээ. \Ренчинсоо\