Ши Жиньпин ХКН-ын 20-р хурлын төлөөлөгчөөр сонгогджээ
2022-04-22 20:28:39
Share
Share this with Close
youtube WeChat

4-р сарын 21, 22-нд ХКН-ын Гуаншигийн Жуан үндэстний өөртөө засах орны төлөөлөгчдийн бага хурал Наньнин хотод болж, Гуаншигийн Жуан үндэстний өөртөө засах орны ХКН-ын бүх Хятадын төлөөлөгчдийн 20-р хуралд оролцох төлөөлөгчийг сонгожээ. 22-ны үдээс өмнө ХКН-ын төв хорооны нэр дэвшигч Ши Жиньпин  Гуаншигийн сонгуульд оролцсон бөгөөд 100 хувь дэмжих саналаар ХКН-ын бүх Хятадын төлөөлөгчдийн 20-р хурлын төлөөлөгч боллоо.  

Хуралд оролцсон төлөөлөгчид, Ши Жиньпин дарга 100 хувь дэмжих саналаар 20-р хурлын төлөөллөөр сонгогдсон нь  Гуаншигийн Жуан үндэстний өөртөө засах орны 2.5 сая ХКН-ын гишүүн, 150 мянган анхан шатны намын байгууллагын нийтлэг хүсэл болон Гуаншигийн олон үндэстнүүдийн 57 сая ард иргэд Ши Жиньпин даргыг дэмжиж буйг харууллаа гэжээ.