Ази Номхон далайн орнуудад цар тахал хүнд хэвээр байна
2022-04-23 12:00:46
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээлснээр, сүүлийн үед Ази Номхон далайн бүс нутгийн олон оронд цар тахлын байдал хүнд хэвээр байна. Зарим оронд өдрийн шинээр батлагдсан тохиолдол 10 мянгаар бүртгэгдэж буй бөгөөд халдварын байдал дахин хүндэрч байна.

БНСУ-ын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төвийн 22-ны өдөр мэдээлснээр, БНСУ-д нэг өдөрт 81 мянга 58 шинэ тохиолдол бүртгэгдэж, 206 хүн нас барсан бөгөөд нийт нас барсан хүний тоо 21 мянга 873 болов. Тус улс 18-ны өдрөөс эхлэн задгай орчинд амны хаалттай явах шаардлагаас гадна олон нийтийн үйлчилгээний газрын ажиллах хугацаа, хувийн цуглаан, томоохон арга хэмжээний хязгаарлалтыг цуцалсан байна.
Японд сүүлийн гурван сарын хугацаанд халдвараас болж 10 мянга 700 орчим хүн нас барсан бол сүүлийн нэг сард 2000 орчим хүн нас барж, өдөрт дунджаар хэдэн арван хүн нас барж байна. 3-р сарын 22-нд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх захиргааны хязгаарлалтыг бүрэн цуцалснаас хойш тус улсад өдөрт шинээр батлагдсан тохиолдол 50 мянга орчим байсаар байна. Японы өргөн нэвтрүүлгийн нийгэмлэгийн телевизийн мэдээгээр, Японд 21-ний өдөр 47 мянга 131 шинэ тохиолдол бүртгэгдэж, 51 хүн нас барав.
Тайландын халдварт өвчний удирдлагын төвөөс 22-ны өдөр нийтэлсэн тоо баримтаас үзвэл, Тайландад нэг өдрийн дотор 21 мянга 808 тохиолдол бүртгэгдэж, 128 хүн нас барж, нийт нас барсан хүний тоо 27 мянга 520 болов.