Владимир Путин: ОХУ аянгын хурдтайгаар хариу цохилт өгнө
2022-04-28 15:41:37
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Кремлийн веб сайтын мэдээлснээр, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 27-ны өдөр хэлэхдээ, Украинд явагдаж байгаа цэргийн тусгай ажиллагаанд хэрэв хэн нэгэн хөндлөнгөөс оролцож, Орост хүлээн зөвшөөрөхийн аргагүй стратегийн аюул заналхийл учруулах юм бол Орос аянгын хурдтайгаар хариу цохилт өгнө гэжээ.

ОХУ-д бусдад байхгүй хариу цохилт өгөх арга хэмжээнүүд байгаа бөгөөд шаардлагатай үед түүнийгээ хэрэглэнэ гэж Путин мөн өдөр Хууль тогтоох зөвлөлийн хуралд мэдэгджээ.
2-р сарын 24-нд эхлүүлсэн цэргийн тусгай ажиллагааны бүх үүрэг даалгавар биелэгдэх нь гарцаагүй бөгөөд ингэснээр бүхэл бүтэн улс орны энх тайван, аюулгүй байдлыг түүхэн үүднээс баталгаажуулна гэж Путин хэлэв.
Тэрээр хэлэхдээ, барууны орнууд хууль бус хориг арга хэмжээг ашиглан Оросын эдийн засагт хүнд цохилт өгөх оролдлого хийж буйтай холбоотойгоор Орос янз бүрийн арга хэмжээ авч хариу барьж байгаа юм. Оросын банкны систем, үндэсний валют, тээвэр, худалдаа, эдийн засаг бүхэлдээ энэ шалгуурыг давсан гэжээ.