Хиймэл дагуул хөөргөв
2022-05-05 16:07:07
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 5-р сарын 5-нд Хятадын Тай-Юанийн хиймэл дагуул хөөргөх төвөөс Чанжэн-2 D зөөгч пуужингаар Жилинь-1 өргөн 01C хиймэл дагуул болон дагалдагч Жилинь-1 өндөр нарийвчлалтай 03D(27~33)зэрэг 8 хиймэл дагуулыг хөөргөж, гол хиймэл дагуул нь товлосон тойрог замдаа орж, хөөргөлтийн ажил амжилттай боллоо.

Жилинь-1 өргөн 01C хиймэл дагуул гол нь нутаг дэвсгэрийн нөөц, уул уурхайг нээн ашиглах, ухаалаг хотыг  бүтээн байгуулах зэрэг салбарт алсын зайнаас тандан судлах бизнесийн зориулалттай мэдээллийн үйлчилгээ үзүүлнэ.