Хойд Солонгос шумбагч онгоцоор пуужин харвасан гэж таамаглаж байна
2022-05-07 15:04:50
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 5-р сарын 7-нд, Өмнөд Солонгосын нэгдсэн штабын газрын мэдээлснээр, тухайн өдрийн 14 цаг 7 минутын үеэр Хойд Солонгос өөрийн тэнгисийн Өмнөд Хамгёнг мужийн Синпо орчимд хойгийн зүүн усан хил рүү ойрын тусгалтай баллистик пуужин хөөргөв. Судалгаа шинжилгээний дүнд Хойд Солонгос шумбагч онгоцоор баллистик пуужин харвасан байж болзошгүй гэж Өмнөд Солонгосын нэгдсэн штабын газар мэдэгдэв.

Өдгөө Хойд Солонгосын байдлыг анхааралтай ажиглаж, сонор сэрэмжтэй байх болно гэж Өмнөд Солонгосын нэгдсэн штабын газар мөн мэдэгджээ.

Японы засгийн газрын албаны хүний хэлснээр, мөн өдөр Хойд Солонгосын хөөргөсөн баллистик пуужин Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна далайд унасан байна. Японы Батлан хамгаалах яам энэхүү хэрэг Японд нөлөөлсөн эсэхийг шалгаж байна гэжээ.

Өмнөд Солонгосын нэгдсэн штабын газрын мэдээлснээр, Хойд Солонгос 4-ний өдрийн 12 цаг 3 минутын үеэр нийслэл Пхеньяний Сунан орчим хойгийн зүүн усан хил рүү баллистик пуужин хөөргөсөн бөгөөд үнээс өмнө 3-р сарын 24-нд тив алгасах баллистик пуужин хөөргөж, 6200 гаруй километрийн өндөрт нисжээ.