Хятадын үндэсний ачаа тээврийн ложистик эмх цэгцтэй ажиллаж байна
2022-05-10 17:25:12
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын үндэсний ложистикийн үйл ажиллагаа жигдэрч байгаа тухай сүүлийн үеийн тоо баримтаас харахад, Хятадын хэмжээнд ачаа тээврийн ложистик эмх цэгцтэй ажиллаж, хурдны замаар нэвтэрч буй ачааны машины тоо үргэлжлэн нэмэгдсээр байна. 

Хятадын Төрийн Зөвлөлийн ложистикийн баталгааны удирдах комиссын албын хяналт шалгалтын ерөнхий тоо баримтын дагуу тавдугаар сарын 9-нд бүх Хятадын төмөр замаар 10 сая 931 мянган тонн ачаа бараа тээвэрлэсэн нь өмнөх өдрийнхөөс 0.88%-иар буурчээ. Хятадын хэмжээнд 6 сая 921 мянган ачааны машин хурдны замаар зорчиж байсан нь өмнөх өдрийнхөөс 7.72%-иар өссөн байна. Хятадын гол боомтууд 32.35 сая тонн ачаа бараа тээвэрлэж дуусгасан нь өмнөх өдрийнхөөс 1.8%-иар буурч, 757 мянган чингэлэг тээвэрлэсэн нь өмнөх өдрийнхөөс 1%-иар өссөн байна. Иргэний нисэхийн баталгаат ачааны нислэгийг 591 удаа үйлдсэн нь өмнөх өдрийнхөөс 7.9%-иар буурсан байна.