Сүмийн хонх юу өгүүлэв?
2022-05-13 21:39:34
Share
Share this with Close
youtube WeChat

Тавдугаар сарын 13-нд болсон Хятадын ГХЯ-ны ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр, “өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден АНУ-д КОВИД-19 цар тахлаар нас барсан хүний тоо 1 саяд хүрсэн тухай мэдэгдсэн бол тус орны зарим хүмүүс харин Хятад улсын тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх бодлогыг шүүмжилсээр байна. Энэ талаар Хятадын тал ямар байр суурьтай байна?” гэсэн сэтгүүлчийн асуужээ. 

Хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь хариулахдаа: “Юуны өмнө нэг сая хүний алтан амь харамсалтайгаар хохирсонд гүн эмгэнэл илэрхийлье. АНУ-ын Үндэсний сүмийн хонхыг 1000 цохисон нь сэрэмжлүүлэг,  сануулга, гашуудал юм. Өвчин тахлын өмнө хөрөнгө мөнгө, хүний амь насны аль ч илүү чухал вэ? Эхлээд улс төрийн ашиг хонзонгоо бодох уу, эвсэл ард түмнийхээ амь насыг аврах уу? Хүний эрхийг хэн лоозон болгож, хэн түүнийг үнэнхүү тэргүүлэх байранд тавьж байгаа вэ? Хариулт нь тодорхой байгаа биз дээ” гэжээ.