Африкийн Сахелийн бүс нутгийн асуудлыг онцлов
2022-05-19 11:30:31
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Жан Жүн 18-ны өдөр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд Сахелийн асуудлаар хэлсэн үгэндээ, Африкийн Сахелийн бүс нутаг хөгжлийн тэргүүлэх чиглэлийг баримталж, терроризмын эсрэг эрчимтэй ажиллаж, эв нэгдэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх ёстой гэжээ.

Жан Жүн хэлэхдээ, Сахелийн бүс нутаг терроризм, хүнсний аюулгүй байдал, ядуурлыг бууруулах, цаг уурын өөрчлөлт зэрэг олон сорилттой тулгарч байгаа бөгөөд цар тахлын нөлөө болон геополитикийн мөргөлдөөнд илүү ихээр өртөж байна. 10 сая гаруй хүн өлсгөлөнд нэрвэгдэж, олон сая хүн хоргодох орон гэргүй болж байгаа нь хөгжлийн асуудал нэн тулгам чухал болж байгааг харуулж байна. Олон улсын хамтын нийгэмлэг Сахелийн бүс нутагт анхаарал хандуулж, хөрөнгө оруулалтаа баталгаажуулах ёстой гэжээ.

Сахел бүс нь Африкийн Сахарын цөлөөс өмнө зүгт оршдог 320 км-ээс 480 км-ийн өргөнтэй нарийн зурвас газар юм.