Шинжааны шинэ шөнийн зах
2022-05-19 20:13:33
Share
Share this with Close
youtube WeChat

 

Шинжааны Хэтянь хотод том, жижиг хоёр ч шөнийн зах бий. Хэтяний шөнийн захад Шинжааны алдартай хоол, нутгийн хүнсээр үйлчилдэг нь жуулчдын сэтгэлийг татсаар ирсэн юм. Энэ сард  Хэтяний шөнийн захыг шинээр барьж эхэллээ. Ингэснээр том жижиг хоёр шөнийн зах хаагдах юм. Шинээ байгуулж эхэлсэн шөнийн зах нь Шинжааны хамгийн том Хэтяний шинэ шөнийн зах болох юм. Энэ зах гурван үндсэн барилга болон эртний хэлбэртэй гудамнаас бүрдэнэ. Барилгын нийт талбай нь 71 мянган метр квадрат бөгөөд, захын дотор талбай 66 мянган хавтгай дөрвөлжин метр байх юм.

Уламжлал ёсоор хоол, нутгийн хүнснээс гадна хаш эрдэнэс, алтан эдлэлийн зах, мөн дугараг хэлбэрийн хуучин гудамж байрлана. Бүтээн байгуулалтанд 800 сая юанийн хөрөнгө оруулаад байгаа юм. Энэ зах ашиглалтад орсноор Шинжааны хамгийн том багтаамжтай, бүрэн ажиллагаатай, олон төрлийн бизнес зэрэгцсэн  жуулчдыг хүлээн авах өргөө болж, "Торгоны зам"-ын аялал жуулчлалын гол цэг, соёл, эдийн засаг, худалдааны солилцооны талбар болох юм. Түүний зэрэгцээ  Шинжааны эв нэгдэл, эесэг зохицонгуй байдал, хөгжил цэцэглэлт, соёл иргэншил, энх тайван, сэтгэл хангалуун амьдралыг харах цонх болно. 

Шинэ захыг алдартай архитектурч Ван Шяодуны төслөөр бүтээн байгуулж байна.  Ван Шяодун нь Хятадын инженерийн академийн академич юм.  Энэ бүтээн байгуулалтыг Шинжааны Жунжи групп хөрөнгө оруулан гүйцэтгэж, Шинжааны соёлын аялал жуулчлалын групп удирдаж байна.

Хэтяний шинэ шөнийн зах нь жуулчдад “Торгоны зам”-ын соёлыг шимтэн үзэх боломж олгож, Шинжааны соёлын аялал жуулчлалын үзэмжит хотхон болох юм. Хотхонд хоол, хүнс, худалдаа, чөлөөт зах, зугаа цэнгэл, айлын орон сууц байхын зэрэгцээ бизнесийн бусад олон төрөл үйл ажиллагаа өрнүүлнэ. Энд үзэсгэлэн худалдаа, зугаа цэнгэлийн хэрэгсэл, голограф проекц, ухаалаг үйлчлэл, тайзны урлаг зэргийг техник хэрэгсэл ашиглан жуулчдад таниулж, ингэснээр торгоны замын хотод түүх, нийгэм соёл, үндэсний загварын чиг хандлагыг уялдуулсан шинэ хотхон бий болгоно гэж үзэж байна. 

Сүүлийн үед Шинжааны Хэтянь хот "үйлдвэрлэл + соёл + аялал жуулчлал" гэсэн хөгжлийн үзэл баримтлалтай болж шөнийн захын эдийн засгийн хүчийг дээшлүүлж, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлж, энэ салбарын шинэ боломжуудыг нээж, шинэ үеийг эхлүүлж байна. Ингэснээр Шинжааны аялал жуулчлалын салбарын нөөц баялгийн үнэ цэн, үр өгөөжийг нэмэгдүүлэх болно.