Кансино Био компанийн вакцин ДЭМБ-ын яаралтай горимд хэрэглэх жагсаалтад хамрагджээ
2022-05-20 14:47:02
Share
Share this with Close
youtube WeChat

 

Хятадын Кансино Биологийн ХХК-ийн бүтээсэн рекомбинант КОВИД-19-ийн  Кэвэйша вакцин нь ДЭМБ-ын яаралтай горимд хэрэглэх жагсаалтад албан ёсоор хамрагдсан тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 19-нд мэдэгдэв. Энэ нь Синопарм, Синовак вакцины дараа яаралтай горимд хэрэглэхээр ДЭМБ-аас баталгаажуулсан КОВИД-19-ийн эсрэг Хятадын гурав дахь вакцин юм. 

ДЭМБ-ын мэдэгдэлд дурдсанаар, ДЭМБ-ын яаралтай горимд хэрэглэх жагсаалтын гэрчилгээ олгох процессын дагуу Сансино компанийн вакцины чанар, аюулгүй байдал, үр ашиг, эрсдэлийн удирдлагын төлөвлөгөө, хөтөлбөрийн хэрэгжилт, үйлдвэрлэлд үнэлгээ хийсэн гэв.