Бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамаарах асуудлаар хэзээ ч буулт хийхгүй
2022-05-23 19:59:01
Share
Share this with Close
youtube WeChat

5-р сарын 23-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр Америкийн талын Тайваньтай холбоотой асуудлаар Хятадын тал ямар байр суурь баримталж байгаа талаар сэтгүүлчийн асуултад харуулжээ.

Ван Вэньбинь хэлэхдээ, Америкийн талын үг ярианд Хятад улс хатуу дургүйцлээ илэрхийлж, эрс эсэргүүцэж байна. Дэлхий дээр ганц л Хятад улс байдаг, Тайвань бол Хятадын нэг хэсэг, БНХАУ-ын засгийн газар нь бүх Хятадыг төлөөлж буй цорын ганц хууль ёсны засгийн газар юм. Энэ нь олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг ойлголт төдийгүй АНУ-аас Хятадын өмнө хүлээсэн улс төрийн амлалт юм. Тайваний асуудал бол зөвхөн Хятадын дотоод хэрэг бөгөөд гадны ямарваа хөндлөнгийн оролцоог хүлээн зөвшөөрдөггүй. Хятадын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамаарах асуудлаар Хятад улс хэзээ ч буулт хийхгүй. Хятадын ард түмний үндэсний бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа тууштай хамгаалах шийдвэр зориг, итгэл найдвар, хүчин чадварыг хэн ч доогуур үнэлж болохгүй, 1 тэрбум 400 сая Хятадын ард түмний эсрэг зогсох ёсгүй юм гэжээ.