Тайванийг дэмжсэн үйл ажиллагаа зургаан жил дараалан ялагдаж байна
2022-05-24 16:21:04
Share
Share this with Close
youtube WeChat

 “Тайванийг ажиглагчийн хувиар ДЭМБ-ын чуулган”-д оролцуулах гэсэн  зарим орны дэвшүүлсэн саналыг чуулганы хөтөлбөрт оруулахаас татгалзахаар 23-ны өдөр Дэлхийн эрүүл мэндийн их хурлын 75-р чуулган шийдвэрлэжээ. Дэлхийн эрүүл мэндийн их хурал нь 6 жил дараалан Тайваньтай холбоотой саналаас татгалзаж байгаа нь нэг Хятадын зарчмыг олон улсын хамтын нийгэмлэг дэмжиж байгаа бөгөөд бусниулж үл болохыг бүрэн харуулж байгаа юм.

Цар тахлын эсрэг хамгаас бүтэлгүй ажилласан улс чуулганаас өмнө “Тайвань чуулганд оролцохыг дэмжих” хуучин дүрдээ тоглон, үүнд нь Австрали, Их Британи, Канад, Япон зэрэг барууны зарим орнууд дагалдсан юм. Эрүүл мэндийн асуудлыг улс төржүүлж, олон нийтийн эрүүл мэндийн ашиг сонирхол хохирохыг үл тоосон үйлдлийн жинхэнэ зорилго нь “Тайванийг ашиглан Хятадыг хязгаарлах” гэсэн явдал юм. “Тайванийг тусгаарлуулах”  хүчин гадаадын хүчинд түшиглэн, “Цар тахлыг ашиглан, Тайванийг тусгаарлуулах” оролдлого хийж байна. Энэ зөвхөн хийрхэл төдий болохыг бодит байдал нотолж байна.

Тайвань бол Хятадын нэгэн хэсэг, Тайвань ДЭМБ зэрэг олон улсын байгууллагын үйл ажиллагаанд оролцоход эрхбиш нэг Хятадын зарчмын дагуу шийдвэрлэх хэрэгтэй.

2009-2016 онд Тайвань нь “Хятадын Тайбэй” нэрээр ажиглагчийн хувиар Дэлхийн эрүүл мэндийн их хурлын чуулганд оролцож байсан юм. 2016 онд Тайваний Миньжиньдан нам эрх барьсны дараа буюу 2017 оноос эхлэн одоог хүртэл “Тайванийг чуулганд оролцуулахыг дэмжих” улс төрийн үйл ажиллагааг хүмүүс эсэргүүцсээр байна. Барууны зарим орнууд хэрхэн чармайсан ч ялагдах болно.