Ши Жиньпин хатагтай Сара Рэндид хариу захидал илгээжээ
2022-05-24 20:19:08
Share
Share this with Close
youtube WeChat

Саяхан Хятад улсын дарга Ши Жиньпин АНУ-ын Айова муж улсаас илгээсэн хатагтай Сара Рэндийн захидалд хариу өгчээ.

Ши Жиньпин хэлэхдээ, миний бие үзэсгэлэнт Айова мужид хоёр ч удаа зочилж, Маскатин хоттой салшгүй хувь барилдлагатай болсон юм. Хятад, Америкийн ард түмэн бол агуу их ард түмэн, ард түмний найрамдал нь эрхэм нандин өв хөрөнгө төдийгүй хоёр орны харилцааны хөгжилд чухал үндэс суурь тавьсан юм. Хятадын ард түмэн Америкийн ард түмэнтэй үргэлжлэн хамтран ажиллаж, найрсаг харилцаагаа бэхжүүлэн, харилцан ашигтай хамтын ажиллагааг ахиулж, хоёр орны ард түмний сайн сайхан амьдралын төлөө хамтдаа хичээн зүтгэхэд бэлэн байна гэжээ. Ши Жиньпин хатагтай Рэнди болон Айова муж улсын хуучин анд нөхөд цаашид найрамдлын гүүр холбоос болж, Хятад, Америкийн ард түмний найрамдалд шинэ хувь нэмэр оруулахыг урамшуулжээ. 

Тэртээ 1985 онд Хэбэй мужийн Жэндин сяний намын хорооны нарийн бичгийн дарга байсан Ши Жиньпинийг Маскатинд айлчлахаар очиход нь Хатагтай Сара Рэнди хүлээн авч уулзаж байсан юм. 2012 онд, Хятадын орлогч даргаар ажиллаж байсан Ши Жиньпин АНУ-д айлчлах үеэр Рэндигийн гэрт нь хүрч хуучин найзтайгаа дахин уулзаж байсан удаатай. Саяхан Рэнди Ши Жиньпин даргад захидал илгээж, сайн найзуудын нандин нөхөрлөлдөө талархал илэрхийлээд, хоёр орны ард түмэн, соёл иргэншлийн харилцаа холбоо цаашид гүнзгийрч, харилцан ойлголцол, итгэлцлээ нэмэгдүүлнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ. Рэнди бас Ши Жиньпинд өөрийн бичсэн "Хуучин найзууд: Ши Жиньпин ба Айовагийн түүх" хэмээх дурсамжийн номоо бэлэглэжээ.