Тайваньтай холбоотой асуудлаар Хятад улс байр сууриа илэрхийлэв
2022-05-24 15:23:22
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 23-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 75 дугаар чуулган Тайваньтай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлэв.

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 75 дугаар чуулганы ерөнхий хороо, Бүгд хурал тус тус шийдвэр гаргаж, зарим орны дурдсан “Тайванийг ажиглагчийн хувиар Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн чуулганд оролцуулахаар урих” гэгч төслийг чуулганы хөтөлбөрт оруулахаас татгалзсан байна. Энэ нь, нэг Хятад улсын зарчим бол олон улсын хамтын нийгэмлэгийн хүмүүсийн хүсэл эрмэлзэл, их чиг хандлага бөгөөд ямарваа сорилтыг хүлцэн тэвчихгүй гэдгийг харуулж байна гэв.

Хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ: Хятад улсын төв засгийн газар Тайванийн элэг нэгт анхан дүүсийн эрүүл мэнд аз жаргалыг дээд хэмжээнд чухалчилж байна. “Цар тахлын халдвараас сэргийлэх олон улсын тогтолцооны цоорхой” гэгч нь уулаасаа үндэслэлгүй зүйл гэв.

“Цар тахлын халдварыг ашиглан салган тусгаарлахыг оролдох” нь ямар ч гарцгүй гэдгийг Ардчилсан дэвшилтэд намын эрх баригчдад дахин сануулж байна. Эрүүл мэндийн асуудлыг улс төржүүлэхээ зогсоож, Тайванийн асуудлыг ашиглан Хятад улсын дотоод хэрэгт гар дүрэхээ болихыг Хятадын тал холбогдох оронд ч шаардаж байна. Эс бөгөөс өөдөө шидсэн чулуу өөрийн толгойд бууна гэгч шиг эцсийн эцэстээ ялагдах нь лавтай юм гэж хэвлэлийн төлөөлөгч хэлэв.