Ази Номхон далайн бүсийнхэн болгоомжлогтун
2022-05-24 16:11:09
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 23-нд Японд айлчилж буй Америкийн удирдагч “Энэтхэг Номхон далайн эдийн засгийн хүрээ” буюу IPEF-ыг хэрэгжүүлж эхэлснээ зарлав. Уг хүрээнд, нийлүүлэлтийн гинжин хэлхээний хувьд Хятад улстай “холбоогүй” байхыг сурталчилж, Америкийн захад нэвтрэхийн гаалийн татварыг хөнгөлөхгүй хэмээн тодорхойлсноос бусад ихэнх агуулга нь маш ойлгомжгүй байна. Энэ бол ямар ч хөрөнгө оруулалт хийхгүйгээр ашиг харсан Америкийн бодлого гэж шинжээчид үзэж байна.

Уг хүрээг анх дурдсан үеэсээ өөр санаа зорилттой байсан бөгөөд бараг л Хятад улсад “ тусгай чиглүүлсэн” гэж хэлж болмоор юм. Иймэрхүү “Хуурамч олон талт үзэл” нь бүс нутагт хагарал сөргөлдөөнийг авчрахаас биш Америкийн ярьдаг эрх чөлөө, нээлттэй байдал, хөгжил цэцэглэлийг авчирч өгч чадахгүй юм. “Энэтхэг Номхон далайн эдийн засгийн хүрээ” буюу IPEF-ын агуулгыг тодорхойлоогүйн шалтгаан нь Америк ерөөсөө Азийн орнуудтай харилцан хөнгөлөлттэй бизнес хийхийг зориогүй, харин технологийн давуу талтай бүлэглэлийг татаж, эдийн засгийн ноёрхлоо бататган, Хятад улсыг битүүмжлэн хязгаарлахын л төлөө юм.

Ази Номхон далайн бүсийн цөөн бус орнууд “Хамтран ажиллах хэлбэр чадавхын талаар тодорхойгүй”, “Америк олон шаардлага тавьснаас биш хүртээмж багатай”, “Үргэлжилж чадах эсэхийг хэлэхийн аргагүй” хэмээн эргэлзэж буйгаа илэрхийллээ. АНУ-аас Японд суугаа элчин сайд: Зарим орны засгийн газар нь “Бид чухам ямар зүйлд нэгдэх гэж байгаа юм бэ?” хэмээн асуудаг хэмээн хүлээн зөвшөөрсөн юм.

Хоёрдугаарт, АНУ өдгөө өндөр инфляц, цар тахлын эсрэг бүтэлгүй ажилласан зэрэг олон сорилтод тулгарч байгаа юм. Хамгийн гол нь бүс нутгийн орнууд АНУ-д итгэл алдаж байгаа дээрээс нь АНУ-ын хоёр нам хоорондын тэмцэл, улс төрийн туйлшралын нөхцөлд АНУ уг хүрээг амжилттай хэрэгжүүлэхээ юугаараа батлах юм бол?

АНУ нь Хятадад чиглүүлж арга ухаанаа шавхаж байгаа хэдий ч бүс нутгийн хөгжлийн ирээдүйд нөлөөлж чадахгүй. Ази Номхон далай нь даяаршил, чөлөөт худалдааны талаар хамгийн амжилттай ажиллаж буй бүс болж байна. Хятад улсын 1.4 тэрбум хүн амтай зах зээл нь бүс нутгийн орнуудад бүх талаар нээлттэй байдаг.

Ази Номхон далайн бүс нь хамтын ажиллагаа, хөгжил ид өрнөсөн газар болохоос биш геополитикийн улс төрийн шатрын тоглоом биш юм. Азийн орнууд болгоомжтой байж, хөгжлийн хувь заяагаа өөрийн гартаа атгах ёстой.