Япон Америкийн төрийн тэргүүн нарын хэлэлцээг эсэргүүцэн Японы ард олон жагсжээ
2022-05-24 15:55:37
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 23-нд АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден болон Японы ерөнхий сайд Кишида Фумио нар Токиод хэлэлцээ хийв. Мөн өдөр Японы хэсэг иргэд Токиод сайн дурын жагсаалд нэгдэж, Япон Америкийн төрийн тэргүүн нарын хэлэлцээ, цэрэг дайны тухай хэлэлцээг эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ.

Жагсаалд оролцсон иргэд хэлэхдээ: Япон Америкийн төрийн тэргүүн нарын хэлэлцээний нэгэн чухал агуулга нь АНУ-ын дурдсан “Энэтхэг Номхон далайн эдийн засгийн бүдүүвч” юм, гэтэл энэ нь бүхэлдээ Америкийн ашиг тусад нийцэхийг бодолхийлсэн зүйл тул аюултай чиг хандлага нуугдаж байна, үүнд бид заавал сонор сэрэмжтэй байх хэрэгтэй гэжээ.