Америк хамтын ажиллагаа нэрийн дор бусдыг гадуурхаж байна
2022-05-25 20:47:30
Share
Share this with Close
youtube WeChat

 

АНУ "Энэтхэг-Номхон далайн эдийн засгийн тогтолцоо" гэгчийг эхлүүлснээ мэдэгдсэнтэй холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 25-ны өдөр хэлэхдээ, уг "тогтолцоо" гэгч нь хамтын ажиллагааны нэрийг ашиглан, АНУ-аар удирдуулсан  худалдааны дүрэм журам байгуулах, үйлдвэрлэл, нийлүүлэлтийн гинжин хэлхээний тогтолцоог дахин өөрчилж, бүс нутгийн улс орнуудыг Хятадын эдийн засгаас "салгах" оролдого хийж буй явдал гэжээ. 

Эх сурвалжийн мэдээлснээс үзвэл, 5-р сарын 23-нд АНУ "Энэтхэг-Номхон далайн эдийн засгийн тогтолцоо" гэгчийг эхлүүлэхээ мэдэгдсэн байна. Уг "тогтолцоо " нь АНУ-ын Ази Номхон далайн бүс нутгийн орнуудтай эдийн засгийн харилцаагаа бэхжүүлэх чухал индэр болж, гишүүн орнууд улмаар АНУ-ын найдвартай түнш болно гэж Америкийн тал мэдэгдсэн байна.

Ван Вэньбинь сэтгүүлчийн асуултад хариулахдаа, АНУ 21-р зуунд өрсөлдөөнд ялалт байгуулахыг баталахын тулд "Энэтхэг-Номхон далайн эдийн засгийн тогтолцоо" гэгчийг ашиглаж байна. Энэхүү "тогтолцоо" гэгч нь зөвхөн АНУ-ын эдийн засагт үйлчилж буйг харуулж байна гэжээ.