240 гаруй аж ахуйн нэгж экспод оролцохоо зарлав
2022-05-25 19:12:14
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Олон улсын импортын V экспо зохиогдохоос 5 сарын хугацаа үлдээд байна. 5-р сарын 18-нд тус экспог зохион байгуулах газраас мэдэгдэхдээ, бэлтгэл ажил жигдэрч, экспод оролцохоор бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүдийн үзэсгэлэнгийн талбай нь нийт үзэсгэлэнгийн талбайн 70%-ийг давж, дэлхийн топ 500 аж ахуйн нэгжийн 240 аж ахуйн нэгж нь бүртгүүлээд байна гэжээ. Хятадын зах зээлд гүнзгий үйл ажиллагаа явуулж, илүү их хөгжилд хүрэхийг хүсэж байгаагаа хилийн чанад дахь аж ахуйн нэгжүүд илэрхийлсэн байна. 

5 жилийн тэртээх 5-р сарын 14-нд Хятад улс Олон улсын импортын экспог зохион байгуулахаа албан ёсоор зарлаж байсан юм. Сүүлийн таван жилийн хугацаанд Импортын экспо нь томоохон дипломат арга хэмжээний хувьд олон улсын худалдан авалт, хөрөнгө оруулалтыг дэмжих, хүмүүнлэгийн солилцоо, нээлттэй хамтын ажиллагаа гэсэн дөрвөн салбарт чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн юм. Мөн хөгжлийн шинэ хэв маягийг бий болгох цонх, өндөр түвшний нээлттэй байдлыг дэмжигч, олон талт үзлийн томоохон тавцан болж, дэлхий нийтэд чухал ач холбогдолтой олон улсын бараа бүтээгдэхүүн нийлүүлж, гадаад дотоодод алдар нэр нь танигдаж, олон нийтийн дэмжлэгийг олсон юм.

Хятадын Олон улсын импортын экспогийн газрын орлогч захирал Сүнь Чэнхай хэлэхдээ, Олон улсын Импортын V экспог  товлосон цагтаа зохион байгуулах маш чухал ач холбогдолтой гэжээ. Тэрээр хэлэхдээ, "Өнөөгийн дэлхий нийтийн халдварын нөхцөл байдалд улс орнууд эдийн засгийн уналтаас гарч, эдийн засгаа аль болох хурдан сэргээх чухал зорилтод тулгараад байна. Олон улсын импортын V экспог товлосон цагтаа чанартай зохион байгуулах нь илүү Хятадын зах зээлийг илүү нээлттэй байлгах, хамтдаа хуваалцах гэсэн эерэг дохио болон хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг хамтдаа бүтээн байгуулах гэсэн Хятадын дуу хоолойг хүргэх, гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтын үндэс суурийг тогтворжуулах, аж үйлдвэр, нийлүүлэлтийн сүлжээг тогтворжуулан, ард иргэдийн сайн сайхан амьдралын хэрэгцээг хангах, олон улсын болон Хятадын дотоодын зах зээлийн нөөцийг уялдуулан, хөгжлийн шинэ хэв маягийг бий болгоход илүү сайн үйлчилгээ хангах зэрэг ашигтай юм" гэжээ.

Сүнь Чэнхай хэлэхдээ, Хятадын дотоод дахь халдвар зэрэг гэнэтийн хүчин зүйлсийг харгалзан экспог зохион байгуулах бэлтгэл ажлыг эмх цэгцтэй зохион байгуулж байна. Ойрын хоёр сарын хугацаанд бид цахимаар 30 гаруй удаагийн уулзалт зохион байгуулсан гэжээ. Тэрээр хэлэхдээ, "Гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүдийн үзэсгэлэнгийн талбай нь нийт төлөвлөж буй талбайн 70%-иас даваад байна. Дэлхийн топ 500 аж ахуйн нэгж болон салбарын тэргүүлэгч аж ахуйн нэгжийн тоо 240-өөс давж, эм бэлдмэл, эмнэлгийн төхөөрөмж, автомашин зэрэг салбарт дэлхийн топ 10 аж ахуйн нэгжийн олонх нь экспод оролцох гэрээнд гарын үсэг зураад байна. Энэ нь экспод оролцож буй аж ахуйн нэгжүүдийн Хятадын зах зээлд гүнзгий нэвтрэх хүсэл эрмэлзэл, итгэл зоригийг бүрэн харуулж байна" гэжээ.

Хилийн чанадаас экспод оролцох гэж буй Америкийн эм үйлдвэрлэлийн Pfizer компанийн Хятад улс дахь салбарын захирал Пэн Жэнькэгийн үзэж буйгаар, нээлттэй байдал нь өнөөгийн цар тахлын нөхцөл байдалд маш чухал ач холбогдолтой, Хятадын нээлттэй бодлого нь аж ахуйн нэгжүүдэд Хятадын эдийн засгийн хөгжлийн үр шимийг хүртэх итгэлийг нэмэгдүүлж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, "Зуун жилд тохиолдож байгаагүй асар их өөрчлөлтийн өмнө, цар тахлын сорилт, дэлхийн байдалд гарч буй өөрчлөлтүүдийн өмнө Хятад улс нээлттэй байх алхмыг ерөөс зогсоогоогүй, Хятад улс том гүрний үүрэг хариуцлагаа ухамсарлан, жил болгон зохиогддог Олон улсын импортын экспог зохион байгуулж байна. Энэ нь бидэнд салбарын хамтын ажиллагаанд илүү өргөн боломж олгож, Хятадын эдийн засгийн хөгжилд хөл нийлүүлэх итгэл найдвар төрүүлж байна" гэжээ.

Америкийн Tapestry компанийн Ази-Номхон далайн бүсийн захирал Ян Бао-Янь хэлэхдээ, өнгөрсөн онд Хятадын эдийн засгийн уян хатан байдал болон өсөлтийн эрч хүч нь дэлхий нийтийг гайхшруулсан. Хятадын ер бусын хүчин чадал нь дэлхийн хөгжил цэцэглэлтийн хөдөлгөгч болж байна. Цаашид аж ахуйн нэгжүүд Хятадын зах зээлд олноор нэвтэрч, зах зээлийн илүү их боломжийг хүртэх болно гэжээ. Тэрээр хэлэхдээ, "Бидний хувьд Хятад улс нь чухал зах зээл төдийгүй брэндүүдийн амжилт гаргах, шинийг эрэлхийлэхэд шавхагдашгүй боломжоор хангаж байдаг. Хятадын хэрэглэгчдийн хувцас загварыг сонирхох хандлага нь дэлхийн загварын салбарын чухал чиглэл болоод байна. Шаардлага нь өөрчлөгдөж буй Хятадын хэрэглэгчид дэлхийн зах зээлийн зах зээлийн салбарын хөгжил, шинэчлэлийг манлайлж байна" гэжээ.