“Сансрын үр”хэрхэн бүтдэг вэ?
2022-05-25 18:41:24
Share
Share this with Close
youtube WeChat

Саяхан Хятадын "Шэньжөү-13" сансрын хөлөг төлөвлөсөн бүх даалгавраа амжилттай биелүүлж эх дэлхийдээ буцан ирсэн юм. Мөн сансрын нисгэгчидтэй хамт илгээсэн үр тарианы 12000 үр байсан. Нэг сарын хугацаанд эдгээр үр эрүүл саруул ургасаар байна.

Сансрын технологи маш нарийн өндөр түвшний мэргэжил шаардах бөгөөд бараа бүтээгдэхүүн дайж явахад хүнд хэцүү байдал байнга тулгардаг. Үүнийг дагаж сансарт хөөргөх аливаа зүйлийн зардал маш өндөр байдаг. Тэгвэл сансрын тасалбар авахын тулд ямар үрэнд аз тохиох вэ? Сансарт аялсан үр эх дэлхийдээ газардсаны дараа үргэлжлэн ургахын тулд ямар бэрхшээлийг даван туулах шаардлагатай вэ?
Үрийг сонгохдоо удамшлын тогтвортой байдлыг онцгой анхаарна.

△ 2015 онд, Жяньсу мужийн Наньжин хотод дэлгэн үзүүлсэн сансрын үр

Тоо баримтыг үндэслэвэл, сансар огторгуйн туяаны нөлөөгөөр үрэнд гений өөрчлөлт гарах магадлал 0,05-0,5 хувь байдаг бөгөөд ихэнх үрэнд ямар ч гений өөрчлөлт гардаггүй.

Зөвхөн сансар огторгуйн бөөмст оногдсон "азтан" л газарт буцаж ирснийхээ дараа л шилэгдэн үлдэх болно. Үүний зэрэгцээ генийн өөрчлөлт чиглэлгүй байдлаас шалтгаалан бүх үр сайн чиглэлд өөрчлөлт гардаггүй тул зөвхөн шаардлага хангасан үр үлддэг.
Сонгосон үрээ олон үе шатаар сонгохын зэрэгцээ салхи, хорхой шавж, ган гачигт тэсвэртэй байх ёстой, энэ хатуу шалгуурыг давж, зөвшөөрөл авсан үр л жинхэнэ хир тэнцсэн сансрын үр болдог.
Нэг үр сансраар аялаад ахин газарт бууж бойжуулах, үрийн төрөл зүйлээс чанарын баталгаажуулалт хүртэл 4-6 жил шаардагдана.