Хятад улс нь АСЕАН-ы үүрдийн сайн хөрш байх болно
2022-05-26 19:59:01
Share
Share this with Close
youtube WeChat

Японы ГХЯ-ны санал асуулгын дүнгээс үзвэл, Хятад улс бол ирээдүйн хамгийн чухал түнш орон гэж АСЕАН үзэж байна. Үүнтэй холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 26-ны өдөр болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хятад улс нь АСЕАН-ы үүрдийн сайн хөрш, найдвартай анд нөхөд, итгэж болох сайн түнш байх болно гэжээ.

Ван Вэньбинь онцлохдоо, Хятад улс АСЕАН-ыг хөрш орнуудын дипломат харилцааны тэргүүлэх чиглэл хэмээн үзэж, АСЕАН-ы бүс нутгийн бүтцэд голлох байр суурийг ямагт тууштай дэмжиж, бүс нутгийн хамтын ажиллагааны урт хугацааны бүтэц, ололт амжилтыг үргэлж эрхэмлэн дээдэлж хамгаалсаар ирсэн юм гэжээ.

"Хятад, АСЕАН-ы яриа хэлэлцээний харилцаа тогтоосон 30 гаруй жилийн турш олсон үнэ цэнэтэй туршлага бол хоёр талын бүс нутгийн хамтын ажиллагаанд энх тайвныг сахин хамгаалж, замбараагүй байдал, дайн дажныг эсэргүүцэх, эв нэгдэлтэй хамтын ажиллагааг баримталж, сөргөлдөөнийг эсэргүүцэх, мөн харилцан ашигтай, хамтдаа ялалт байгуулахыг баримтлан, ноёрхлын эсрэг байж, нээлттэй, хүртээмжтэй байхыг баримталж, салган тусгаарлахыг эсэргүүцэж ирсэн явц юм. АСЕАН-тай хамтаар Хятад, АСЕАН-ы иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тууштай хөгжүүлж, Хятад, АСЕАН-ы хувь заяаны нэгдмэл цогцыг улам бэхжүүлж, Ази Номхон далайн хувь заяаны хамтын цогцыг байгуулахад шинэ хувь нэмэр оруулахад Хятад улс бэлэн байна гэжээ.