Хятад улстай хамтран ажиллах ёстой гэж Испанийн мэргэжилтнүүд үзэж байна
2022-05-26 10:20:05
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Хятад улсын зах зээл маш чухал, Европ тив Хятад улстай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх нь зүйтэй гэж Испанийн олон эрдэмтэн болон бизнесийн салбарын зүтгэлтнүүд саяхан хэлсэн байна.

Испанийн Барселона хотын OBS бизнесийн сургуулийн профессор Эдуардо Эрастса сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа: олон нийт Хятад улсын эдийн засгийн өсөлтийг хүлээн зөвшөөрч байгаа, Хятад улсын зах зээл маш их татах хүчинтэй. Европ тив “нэгдмэл”, “урт хугацаа”-ны бизнесийн стратеги боловсруулбал энэ том зах зээлийг ашиглан улмаас улам хүчирхэгжиж чадна гэсэн байна.

Эрастоса хэлэхдээ: Хятад улсын эдийн засаг урт хугацаагаар тогтвортой өсөж байгаагийн зэрэгцээ өрсөлдөх чадвар сайтай. Европ тив нь Хятад улстай эдийн засаг худалдааны “гүнзгий” харилцаа байгуулах нь зүйтэй гэжээ.

2022 оны Европ тивийн Устөрөгчийн эрчим хүчний чуулган энэ сард Испанийн нийслэл Мадридад болов. Хуралд тухайн салбарын олон зүтгэлтэн нар Хятад улсад анхаарлаа хандуулж, Хятад улсыг устөрөгчийн эко эрчим хүчний хангамжийн хамгийн чухал эх үүсвэр, хэрэглээний зах зээлийн нэг гэжээ.

2020 оны сүүлчийг хүртэлх байдлаар Хятад улс 12 жил дараалан дэлхийн экспортын хоёрдогч том зах зээл байсаар ирсэн бөгөөд маш олон орнууд, бүс нутгийн экспортын гол зорилтод газар болсон юм. 2021 онд Хятад улсын барааны худалдааны импорт экспортын нийт хэмжээ анх удаа 6 их наяд ам.долларт хүрэв. Хятад улсын өргөн уудам зах зээлийн боломж нь дэлхийн эдийн засгийн өсөлтөд асар их хөдөлгөх хүч хангаж, маш олон компаниуд Хятад улсын нээлттэй хөгжилөөс ашиг хүртэж байна.