Зах зээл болон боломжууд Хятад улсад байна
2022-05-27 17:18:25
Share
Share this with Close
youtube WeChat

Ли Сянь Лун “Японы эдийн засгийн мэдээ”сонинд өгсөн ярилцлагадаа, боломж болон зах зээл бүгд Хятадад байгаа учраас улс орнууд Хятад улстай бизнес хийхгүй байхын аргагүй, түүнчлэн Хятад улсаас ирсэн хөрөнгө оруулалтыг сайшааж байгаа гэж хэлснийг саяхан Сингапурын“Ляньхэ Заобао”сонин мэдээлжээ.

Тэрээр хэлэхдээ, Дэлхийн эдийн засаг дахь Хятад улсын эзлэх хэмжээ нэгэнтээ нэмэгдэж, Хятад улстай худалдааны илүү олон харилцаатай байх нь хэвийн болсон юм. Хятад улстай худалдаагаа хөгжүүлэхгүй бол ихээхэн гарз хохиролыг амсах болно гэжээ.

Ли Сянь Лун бас хэлэхдээ: Хятад улс анхнаасаа Ази номхон далайн бүс нутгийн үйл хэрэгт оролцсоор ирсэн бөгөөд “Бүс ба зам" санаачилга болон Дэлхийн хөгжлийн санаачилгийг дурдсан байдаг. Хятад улс хамтын ажиллагаа, худалдаа, хөгжил цэцэглэлтийн боломжуудыг бүрдүүлсэн. Олон орон Хятадын хөгжлийн авчирсан боломжийг алдалгүйгээр Хятадтай илүү их бизнесийн хамтын ажиллагаа өрнүүлэхийг хүсэж байна гэжээ.