Индиан хүүхдүүдийн 500 цогцос
2022-05-27 09:21:47
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ-ын дотоод хэргийн яам саяхан тайлан нийтэлжээ. Холбооны засгийн газар индианчуудын хүүхдүүдийг дотуур байртай сургуульд 10 гаруй жил хүчээр тусгаарлан, үндэсний цөөнхийн соёлыг үгүй хийх бодлого байсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Эдгээр сургуульд 500 гаруй индиан хүүхэд амиа алдсан эмгэнэлт тоо гарсан байна. Гүнзгийрүүлэн шалгах тусам энэ тоо өсч, хэдэн мянга, хэдэн арван мянгад хүрч болзошгүй гэж Америкийн хэвлэлд бичиж байна. 

Пеннсилвани мужид индиан хүүхдүүдэд зориулсан сургууль байдаг. Тус сургуулийг үүсгэн байгуулагч Richard Henry Pratt “Индианчуудыг устгаж, хүн төрөлхтнийг аврая” гэж хэлж байсан гэж АНУ-ын олон нийтийн мэдээллийн хэрэгсэл KQED мэдээллээ. 

Зуны амралтаар Richard Henry Pratt индиан хүүхдүүдийг явуулж цагаан арьстан гэр бүлийн ажилд туслуулах, төмөр металл боловсруулах, тариа ногоо хураах ажил хийлгэдэг байжээ. Дотуур байртай сургуулийн нөхцөл муу байснаас уушгины үрэвсэл, халдварт ханиад, хумхаа өвчнөөр 500 гаруй индиан хүүхэд нас баржээ. Энэ бол Америкийн хэлмэгдсэн омгийнхны шинэ хэлмэгдэл, үндэстний цөөнхийн гашуун түүхийн өчүүхэн хэсэг төдий юм. Үндэстний цөөнхийн эрхэд системийн чанартай халдах явдал бодитой оршсоор, хөөрхий тэд чөлөөтэй амьсгалж чадахгүй айдастай амьдарсаар...