CGTN-ний баримтат киноны суваг болон Гуандүн Макао Хонконгийн их булангийн бүсийн дуу хоолой радио Хонконгт нэвтрүүлгээ цацана
2022-06-24 15:18:47
Share
Share this with Close
youtube WeChat

6-р сарын 24-нд, ХТРТ-ийн CGTN-ний баримтат киноны суваг болон Гуандүн Хонконг Макаогийн их булангийн бүсийн дуу хоолой радио сувгийн Хонконгт нэвтрүүлгээ дамжуулах ёслолын арга хэмжээ болж, арга хэмжээ Бээжин, Хонконгт зэрэг явагдав. Хонконгт “Нэг улс хоёр зүйлийн систем”-ийн практик өнө тогтвортой хэрэгжихийг ахиулах бодит арга хэмжээ, мөн түүнчлэн Хонконг эх орныхоо мэдэлд эргэж ирсний 25 жилийн ойг тохиолдуулан Хонконгийн элэг нэгтнүүдэд дэвшүүлсэн бэлэг болсны хувьд ХТРТ-ийн CGTN-ний баримтат киноны суваг болон Гуандүн Хонконг Макаогийн их булангийн бүсийн дуу хоолой радио 7-р сарын 1-нээс эхлэн бүтэн суваг, бүтэн давтамжаар Хонконгт нэвтрүүлгээ цацах юм.

Хонконгийн Засаг Захиргааны Онцгой Бүсийн засаг дарга Линь Жэн Юэ Э, Төв хорооны суртал ухуулгын яамны дэд сайд, ХТРТ-ийн захирал, ерөнхий редактор Шэнь Хайшюн зэрэг холбогдох удирдлагууд ёслолын арга хэмжээн дээр илтэл тавив.

Линь Жэн Юэ Э видеогоор хэлсэн үгэндээ, “Нэг улс хоёр зүйлийн систем” нь төсөөлөл байснаасаа бодит практик болж, өнө тогтвортой хэрэгжин, улмаас улам асар их амьжиргааны хүчинтэй болж байна. Хонконг эх орныхоо мэдэлд эргэн ирсний 25 жилийн туршид улс орны хөгжлийн ерөнхий чиг хандлагад идэвхтэй уялдан, Хонконгийн элэг нэгтнүүд болон эх орны ард түмэн гар нийлэн урагшилж, Хятадын үндэстнүүдийн сэргэн мандалтын түүхийн хариуцлагыг мөрөндөө тээж, улс орны хөгжил цэцэглэл, хүчирхэгжиж буй баялаг үр бүтэмжийг хамтдаа эдлэж байна гэв.

△Хонконгийн Засаг Захиргааны Онцгой Бүсийн засаг дарга Линь Жэн Юэ Э

Шэнь Хайшюн хэлсэн үгэндээ: ХТРТ нь үргэлжлүүлэн шинийг бүтээн, “үзэл санаа+урлаг+технологи”-ийг уялдуулан нэвтрүүлгээ дамжуулж, “Дорнын сувд”-ын өвөрмөц гайхамшгийг бүх талаар харуулж, “Нэг улс хоёр зүйлийн систем” практик өнө тогтвортой хэрэгжихэд илүү эрчимтэй хөдөлгөх хүч нэмэрлэх болно гэв.

△Төв хорооны Суртал ухуулгын яамны дэд сайд, ХТРТ-ийн захирал, ерөнхий редактор Шэнь Хайшюн