Орос дайралтаа үргэлжлүүлсээр байна
2022-06-25 14:48:10
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар зургаадугаар сарын 24-ний орой, Оросын арми Украин дахь объект руу дайралтаа үргэлжлүүлсээр байна гэж ОХУ-ын Батлан хамгаалахын яам мэдэгдсэн бол Оросын арми Харьков дахь Украины арми руу дайрсан хэмээн Украины батлан хамгаалах яам мэдэгджээ.  

Оросын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Игорь Конашенков 24-нд мэдэгдсэнээр, Оросын агаарын цэрэг Николаев, Харьков муж дахь гадаадын хөлсний цэргийн хуаранг дайрсан. Оросын "Бастион" пуужингийн систем Одесса дахь Украины С-300 зенитийн пуужингийн системийг устгасан. Оросын агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем Харьков, Николаев мужуудад Украины Су-25 сөнөөгч онгоцыг сөнөөсөн. Түүнчлэн Оросын арми Луганск мужид зэвсэгт хүчин, гадаадын хөлсний цэргүүд, их буу, миномёт болон бусад зэвсэг техник зэргийг хамруулсан Украины армийн дөрвөн батальоныг бүсэлсэн гэжээ.