Шанхайн боомтуудын үйлдвэрлэл 95.5%-р сэргэжээ
2022-06-26 13:44:12
Share
Share this with Close
youtube WeChat

Цар тахлыг үр дүнтэй дарж, хэвийн үйлдвэрлэл амьдралаа сэргээсний улмаас Шанхай олон улсын тэнгисийн тээврийн хүчин чадавх ч түргэн сэргэжээ. Зургаадугаар сар гарснаас нааш Шанхайн боомтууд хоногт 125 мянган стандарт контейнер ачиж буулгах болсон нь өнгөрсөн оны мөн үеийн 95.5%-тай тэнцэж байна. Түүнчлэн Пүдүнгийн нисэх онгоцны буудал ч хэвийн үйл ажиллагаагаа бүрэн сэргээжээ.