АНУ-ын PGII ба БНХАУ-ын "Бүс ба зам"
2022-06-28 10:56:34
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 26-нд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Германд болсон G7-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр "Дэлхийн дэд бүтцийн түншлэл" буюу PGII санаачилгыг зарлаж, 2027 он гэхэд дэлхийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дайчлахын тулд G7-ийн орнуудтай хамтран 600 тэрбум ам.долларын хөрөнгө босголт хийж, АНУ-аас 200 тэрбум долларыг хуримтлуулна.

PGII гэдэг нь хэрэг дээрээ Хятадын "Бүс ба зам" санаачилгатай сөргөлдөхийн төлөө юм гэж гаднынхан үзэж байна. Жилийн өмнөх G7-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр хөгжиж буй орнуудын дэд бүтцийн хэрэгцээнд 40 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөөтэй " Сайн сайхан ертөнцийг сэргээх" буюу B3W түншлэлийг санал болгосон бол өнөөдрийг хүртэл холбогдох төслүүдэд ердөө 6 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг л хийгээд байна.

PGII гэгддэг мөнгө хаанаас ирэх бол? АНУ-ын тал ирэх таван жилд 200 тэрбум ам.долларын буцалтгүй тусламж, холбооны сан болон хувийн хөрөнгө оруулалтыг төвлөрүүлж, олон талт хөгжлийн банкууд болон хөгжлийн санхүүгийн байгууллагуудаас хэдэн зуун тэрбум ам.долларын нэмэлт хөрөнгө оруулах боломжтой гэж мэдэгдэв. Франс Пресс агентлаг энэ төлөвлөгөөний хөрөнгийг гол төлөв хувийн хөрөнгө оруулагчдаас бүрдүүлдэг тул үүнийг баталгаажуулах боломжгүй гэж үзэж байна.

Харин "Бүс ба зам" санаачилга 9 жилийн өмнө яригдаж эхэлснээс хойш зам дагуух иргэдэд бодит үр өгөөжөө өгсөн нь баримтаар нотлогдож байна. Дэлхийн банкны тооцоогоор “Бүс ба зам”-ын хүрээнд хэрэгжиж буй бүх тээврийн дэд бүтцийн төслүүд 2030 он гэхэд дэлхийн хэмжээнд жилд 1.6 их наяд ам.долларын орлого олгох төлөвтэй байгаа нь дэлхийн нийт бүтээгдэхүүний1.3 хувийг бүрдүүлнэ. Үүнд 90%-ийг түнш орнууд хуваалцаж, бага, дундаас доош орлоготой орнууд илүү их ашиг хүртэнэ. 2015-2030 оны хооронд 7.6 сая хүн нэн ядуурлаас, 32 сая хүн дунд зэргийн ядуурлаас гарах юм байна.

Дэлхийн банкны статистик бүртгэлээр, хөгжиж буй орнууд дэд бүтцийн бүтээн байгуулалтад санхүүжилтийн асар их дутагдалтай хэвээр байна. АНУ-ын улс төрчид санхүүгийн тусламж үзүүлэхэд үнэхээр бэлэн байх юм бол мэдээж сайн хэрэг, харин тэдний дэвшүүлсэн дэд бүтцийн төлөвлөгөө нь зүгээр л нэг жижиг тойргийн улс төрийн зорилготой тоглоом юм бол хэчнээн олон шинэ нэр томьёо сэдсэн ч ямар ч үр дүнгүй болох нь ойлгомжтой юм.