Баярын уур амьсгал бялхаж байна
2022-06-30 15:12:55
Share
Share this with Close
youtube WeChat

Долдугаар сарын 1-нд Хонконг эх оронтойгоо нэгдсэний 25 жилийн ой тохиож байна. Сүүлийн өдрүүдэд Хонконгийн олон салбарынхан баялаг агуулгатай арга хэмжээ зохиож, эх оронтойгоо нэгдсэний 25 жилийн ойг баяр ёслолын байдалтай тэмдэглэж байна.

Хонконгийн олон газарт зохиогдсон баярын арга хэмжээнд тухайн нутгийн иргэд маш идэвхтэй оролцож байгаа бол Хонконгийн гудамж талбайгаар ч баярын уур амьсгал бялхам байлаа.


Хонконгийн загасчдын байгуулга нэгж туг далбаа, ерөөл бэлгэдлийн үгтэй 25 том загас агнуурын завь хөдөлгөж, Виктория боомтоор аялаж байна. Мөн төрлийн далбаатай улаан өнгийн 250 такси ч эх оронтойгоо нэгдсэний 25 жилийн ойн баярын жагсаалд оролцон сүр жавхаатай харагдана.