Маркост захидал илгээж, Филиппиний ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэв
2022-06-30 16:46:17
Share
Share this with Close
youtube WeChat

6-р сарын 30-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Фердинанд Ромолдз Маркост захидал илгээж, Бүгд Найрамдах Филиппин улсын ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэв.

Ши Жиньпин баярын захиандаа, Өмнө нь тантай утсаар ярихдаа, Хятад Филиппин хоёр орны сайн хөршийн найрамдлаа баримталж, хамтын хөгжлийг хамтдаа ахиулах талаар чухал нийтлэг ойлголтод хүрсэн. Ерөнхийлөгч тантай хамтаар хоёр орны харилцааны хөгжлийн ерөнхий чиг хандлагыг стратегийн болон алс хэтийн үүднээс сайтар хөгжүүлж, шинэ эриний Хятад Филиппиний найрсаг хамтын ажиллагааны шинэ хуудсыг бичиглэн, хоёр орон, хоёр ард түмэнд үр өгөөжөө хүртээхэд бэлэн байна гэжээ.