Хонконгийн эх орондоо эргэн нэгдсэн замнал
2022-07-01 16:58:42
Share
Share this with Close
youtube WeChat

Хонконг бол эрт дээр үеэс Хятадын нутаг дэвсгэр юм. 19-р зуунд Их Британи Хятад улсыг түрэмгийлсэн хоёр удаагийн хар тамхины дайн дэгдээж, Чингийн засгийн газрыг албадан, “Нанжингийн гэрээ”, “Бээжингийн гэрээ”-г байгуулж, Хонконг арал, Ковлоонийг Их Британид шилжүүлэн авсан юм. 1898 онд Их Британийн засгийн газар Чингийн засгийн газрыг албадан "Хонконгийн хил хязгаарыг тэлэх тусгай заалт"-д гарын үсэг зуруулж,  "Шинэ нутаг дэвсгэр"-ийн бүсийг 99 жилийн хугацаатайгаар албадан түрээсэлж, улмаар Хонконгийн нутаг дэвсгэрийг бүхэлд нь эзэлжээ.

1949 онд Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсаны дараа Хонконгийн асуудлаарх Хятадын засгийн газрын үндсэн байр суурь бол: Империализмын хүчээр тулгасан эрх тэгш бус гурван гэрээг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд энэ түүхэн асуудлыг нөхцөл байдал, боломж бүрдвэл яриа хэлэлцээ, энхийн замаар шийдвэрлэнэ. Боломж бүрдээгүй нөхцөлд одоогийн төлөв байдлыг хадгална гэж байжээ.

1980-аад оны эхээр тухайн үеийн Хятадын удирдагч Дэн Шяопин улс орноо энх тайвнаар нэгтгэхийн тулд "Нэг улс хоёр систем" хэмээх шинжлэх ухааны үзэл баримтлалыг бүтээлчээр дэвшүүлж, Хонконгийн асуудлыг шийдвэрлэхэд анх ашиглажээ.

1982 оны 9-р сарын 24-нд Дэн Шяопин Хятадад айлчилж байсан тухайн үеийн Их Британийн Ерөнхий сайд Маргарет Хилда Тэтчертэй уулзаж, Хонконгийн асуудлаарх Хятад, Их Британийн хэлэлцээг эхлүүлэв. Тэр үед Их Британичууд “Наньжингийн гэрээ”-г хүчин төгөлдөр гэж үзэж байсан төдийгүй, шинэ газар нутгийг түрээслэх хугацааг сунгах санаатай ч байжээ. Гэхдээ  “Төмөр хатагтай" гэгддэг хатагтай Маргарет Хилда Тэтчер нь "хатуу хадаас" гэгдсэн Дэн Шяопинтай санамсаргүй тааралдсан юм.

 

Дэн Шяопин хэлэхдээ, бүрэн эрхийн асуудал бол хэлэлцэх асуудал биш. Одоо бол цаг нь болсон, маш тодорхой: Хятад улс 1997 онд Хонконгийг эргүүлэн авна. Өөрөөр хэлбэл, Хятад улс зөвхөн Шинэ нутаг дэвсгэр төдийгүй Хонконг арал, Коулооныг эргүүлэн авна. Ийм үндэслэлээр Хятад, Их Британи Хонконгийн асуудлыг зохицуулах хэлбэр, арга замыг зөвшилцөн, хэлэлцээр хийнэ гэжээ.

Түүнээс хойш хоёр жил гаруйн хугацаанд 22 удаагийн хэлэлцээг дамжаад 1984 оны 12-р сард Хятад, Их Британийн засгийн газар Хонконгийн асуудлаарх хамтарсан мэдэгдэлд албан ёсоор гарын үсэг зурж, Хятадын засгийн газар Хонконгийн бүрэн эрхээ 1997 оны 7-р сарын 1-нээс сэргээхээ баталгаажуулсан юм. Тэр үеэс хойш Хонконг эх орондоо эргэн нэгдэх шилжилтийн үед оржээ.

1990 оны 4-р сард “Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн тулгуур хууль”-йг хэлэлцэн баталж, төв засгийн газрын Хонконгийн тухай бодлогуудыг хуулийн хэлбэрээр тогтоож, Хонконгийн хуулийн засаглалын үндсийг тавьсан юм.