НАТО-гийн үйлдэл дэлхийг улам эмх замбараагүй болгож байна
2022-07-01 11:01:02
Share
Share this with Close
youtube WeChat

6-р сарын 29-ний өдөр, Испанийн Мадридад болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтаар баталсан стратегийн шинэ баримт бичигт Хятадын тухай анх удаагаа дурдаж, Хятадыг "Евро-Атлантын далайд системийн сорилт учруулж байна" гэж гүтгэжээ. Энэ бол НАТО хар цагааныг хутгалдуулж, бүлэглэлийн сөргөлдөөнийг буй болгож буй бас нэгэн бодитой нотолгоо бөгөөд "хүйтэн дайны үлдэгдэл" нь харин дэлхийн энх тайван, тогтвортой байдалд системтэй сорилт учруулж буйг харуулж байна.
"НАТО бол Америкийн ноёрхлын халхавч төдий юм." Бельгийн "Үдшийн мэдээ" үүнийг хурцаар онцолжээ. НАТО-г байгуулж, өргөжин тэлэх үйл явцыг эргэн харахад энэ нь АНУ-ын хувьд бүлэглэлийн сөргөлдөөнд оролцох хэрэгсэл гэдгийг ойлгоход хэцүү биш юм. Украины хямрал эхэлснээр АНУ НАТО-г өргөжүүлэхийг тэсэн ядан хэрэгжүүлж, түүнчлэн Ази, Номхон далайн бүс нутагт нэвтэрч ямар нэгэн зүйл хийхийг хүсэж байна.


Гэсэн хэдий ч НАТО-гийн урт хугацааны тэлэлтийн үйл явцад дотооддоо гүнзгий хагарал үүссээр ирсэн юм. Дэлхийн хамгийн том цэргийн эвсэлд АНУ нь манлайлагч, Европ нь харин дагагч мэт байсаар иржээ. Хятад, Европын хооронд томоохон ашиг сонирхлын зөрчил, геополитикийн зөрчил байхгүй гэдгийг Европ маш тодорхой мэдэж буй учраас НАТО-гийн хамгийн сүүлийн стратегийн баримт бичигт Хятадыг нэг талаар "системийн сорилт" гэж гүтгэж, нөгөө талаар "Хятадтай бүтээлчээр харилцахад нээлттэй байна" гэж тэмдэглэжээ.

1999 онд НАТО-гийн эвсэл Югославын эсрэг агаараас цохилт өгч, 2001 онд АНУ тэргүүтэй НАТО-гийн эвсэл Афганистан руу довтлон, сүүлийн 20 жилийн турш эмх замбараагүй байдлыг буй болгосоор байна; 2003 онд АНУ, Их Британи тэргүүтэй НАТО-гийн нэгдсэн цэрэг Иракийн дайныг үүсгэж, зүүн тийш таван удаа тэлэх замаар Оросын орон зайг элэгдсээр, эцэст нь Орос, Украины хооронд мөргөлдөөнд хүргэжээ. НАТО олон арван жилийн турш дайны үр дагаврыг дагуулж, дэлхийн аюулгүй байдал, тогтвортой байдалд ноцтой аюул учруулж байна.

НАТО энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар Финлянд, Шведийг элсэхээр санал нэгтэй тохиролцсон нь зургаа дахь удаагаа өргөжүүлэх үйл явцыг эхлүүлнэ гэсэн үг юм. НАТО-гийн өргөтгөл бүр Европ дахь аюулгүй байдлын ерөнхий байдлыг улам дордуулна гэдгийг түүх нотол байна. Бразилийн Сан Паулогийн их сургуулийн улс төрийн эдийн засгийн профессор Маркос НАТО-г тасралтгүй өргөжүүлж, АНУ зэрэг улс орнууд бусад орны эсрэг эвсэл байгуулж буй нь аюулгүй байдал, тогтвортой байдалд заналхийлэл учруулж байна гэж онцлоод алдаанаасаа сургамж авч, ганц талын ашиг сонирхлын үүднээс бусад улс орны эрх ашгийг хохироосон бүлэглэл байгуулах нь авуушгүй зүйл юм гэжээ.