Ван И Зүүн Өмнөд Азийн 4 оронд айлчилна
2022-07-01 19:10:41
Share
Share this with Close
youtube WeChat

7-р сарын 3-14-ний өдрүүдэд Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Мьянмарт айлчлан Ланканг-Меконгийн хамтын ажиллагааны Гадаад хэргийн сайд нарын 7-р уулзалтыг даргална. Индонези "Их 20"-ийн бүлгийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтад уригдан оролцож, Тайланд, Филиппин, Индонез, Малайзад албан ёсны айлчлал хийж, Хятад, Индонезийн дээд хэмжээний яриа хэлцэл, хамтын ажиллагааны механизмын 2-р хурлыг даргална. Мөн Хятадын Гуанши мужийн Наньнин хотноо Хятад, Вьетнамын хоёр талт хамтын ажиллагааны удирдах хорооны 14-р хурал, Хятад, Камбожийн засгийн газар хоорондын зохицуулах хорооны 6-р хурлыг даргалах болно хэмээн Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь мэдэгдэв.