Ши Жиньпин Хонконгт суугаа армитай танилцав
2022-07-01 21:07:02
Share
Share this with Close
youtube WeChat

7-р сарын 1-нд ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин Хятадын Ардын Чөлөөлөх Армиас Хонконгт суугаа цэрэг армитай танилцаж, Намын төв хороо болон Цэргийн төв зөвлөлийн нэрийн өмнөөс Хонконгт суугаа  армийн бүх нөхдөд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлэв.

Ши Жиньпин хэлэхдээ, Хонконг эх орныхоо мэдэлд нэгдсэний 25 жилийн турш Хонконгт суугаа цэрэг арми Намын төв хороо болон Цэргийн төв зөвлөлийн шийдвэрийг тууштай хэрэгжүүлж, "нэг улс хоёр систем"-ийн бодлого болон Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн тулгуур хууль, цэрэг суух хуулийг тууштай хэрэгжүүлэн, батлан хамгаалахад чиглэсэн даалгавруудыг сайтар гүйцэтгэсэн юм. Ялангуяа сүүлийн жилүүдэд Хонконгийн нөхцөл байдал гүнзгий бөгөөд ээдрээтэй өөрчлөлт гарсан нөхцөлд Хонконгт суугаа цэрэг арми Төв засгийн газрын Хонконгийг засаглах ажилд үр дүнтэй үйлчилж, Хонконгт эмх замбараагүй байдлаас засаглал руу шилжих үйл явцыг биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм гэжээ.