Эх орончид Хонконгийг удирдах ёстой
2022-07-01 16:21:12
Share
Share this with Close
youtube WeChat

ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 7-р сарын 1-нд Хонконг эх оронтойгоо нэгдсэний 25 жилийн ойн баяр болон Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн зургаа дахь захиргааны тангараг өргөх ёслолын үеэр онцлохдоо, "Эх орогчид Хонконгоо удирдах"-ыг нухацтай хэрэгжүүлэх ёстой. Засаг барих эрхийг хамгаална гэдэг нь Хонконгийн хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлыг хамгаалах, долоон сая гаруй Хонконгийн оршин суугчдын амин чухал эрх ашгийг хамгаалах явдал юм гэжээ.

Ши Жиньпин хэлсэн үгэндээ, засгийн эрх эрхбиш эх орончдын гарт байх ёстой, энэ нь дэлхийн улс төрийн нийтлэг хууль дүрэм юм. Дэлхийн аль ч улс орон, бүс нутгийн ард түмэн эх оронч бус, улс орноосоо тэрсэлсэн, урвасан хүн засгийн эрх барихыг зөвшөөрдөггүй. Хонконгийн онцгой бүсийн засаглалын эрхийг эх орончдын гарт тушаах нь Хонконгийн урт хугацааны тогтвортой байдлыг хангах зайлшгүй шаардлага бөгөөд энэ нь үүрд хувиршгүй юм гэжээ.