Нефтийн олборлолтоо нэмэгдүүлэхээр шийдэв
2022-07-01 11:06:26
Share
Share this with Close
youtube WeChat

Нефть экспортлогч орнуудын байгууллага (ОПЕК) болон ОПЕК-ийн гишүүн бус нефть олборлогч орнуудын сайд нарын 30 дахь хурал 6-р сарын 30-ны өдөр цахим хэлбэрээр болж, энэ оны 8-р сард нефтийн олборлолтоо бага зэрэг нэмэгдүүлэх тухай анхны төлөвлөгөөгөө хэвээр үлдээхээр шийджээ.

ОПЕК хурлын дараа мэдэгдэл нийтэлж, сайд нарын 19 болон 29-р хурлаар баталсан нефтийн олборлолтын зохицуулалтын төлөвлөгөө болон сарын олборлолтын зохицуулалтын механизмыг хурлаар дахин батлаад 8-р сард сарын олборлолтын хэмжээг өдөрт дунджаар 648 мянган баррелиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Энэ оны 6-р сарын эхээр "ОПЕК+"-ын сайд нарын 29-р хурлаар энэ оны 9-р сарын үйлдвэрлэлийн өсөлтийн хувь хэмжээг 7, 8-р саруудад жигд хуваарилах шийдвэр гаргасан тул "ОПЕК+" нь 9-р сар болон түүнээс хойших хугацааны зорилтыг хараахан тогтоогоогүй байна.